Нэгдүгээр лекц

Хүмүүсийг жинхэнэ дээд давхарга руу дагуулах нь

Намайг номыг заан тараахад, бясалгалыг заах бүхэл явцад нийгэм болон сурч байгаа сурагчиддаа хариуцлагатай байхын үүднээс, үр дүн сайн байгаа бөгөөд бүх нийгмийн нөлөө тус ч бас чамгүй сайн байгаа. Хэдэн жилийн өмнө олон Чигон багш нар чигон бясалгалыг зааж байсан, тэдний ярьсан зүйл нь бүгд өвчнийг арилгах биеэ боловсруулах давхаргад харъяалагддаг байсан. Мэдээж бусад хүний бясалгалыг муулж байгаа юм биш, би зөвхөн тэднийг дээд давхаргын зүйлийг заагаагүй гэж хэлж байгаа юм. Би орон даяарх Чигоны байдлыг мэдэж байгаа. Дотоод ч, гадаад ч бясалгалыг жинхэнэ дээд давхарга руу заан тараахад одоо би ганцаараа л хийж байгаа. Дээд давхарга руу бясалгалыг заахад, яагаад үүнийг хийх хүн байхгүй вэ? Учир нь энэ нь маш том асуудлыг чирэгдүүлдэг, маш гүн гүнзгий түүхийн эх сурвалжийг чирэгдүүлдэг, цар хүрээ нь бас өргөнөөр чирэгддэг, мөн маш хурц асуудлууд хөндөгддөг. Үүнийг энгийн хүн ч зааж чадаад байх зүйл биш, яагаад гэвэл энэ нь олон бясалгалын бүлэглэлийн зүйлсийг хөндөж чирэгдүүлдэг. Ялангуяа бидний маш олон бясалгагчид, өнөөдөр энэ бясалгалыг сурч, маргааш нь нөгөө бясалгалыг сурч, өөрийнхөө биеийг замбараагүй болгодог, цаашид дээшээгээ бясалгаж чадахгүй нь зайлшгүй. Бусад хүмүүс нэг гол замаар дээшээ бясалгадаг, харин тэр бол олон салаа замтай юм, тэр энийг бясалгахад нөгөөдөх нь; нөгөөдөхийг нь бясалгахад энэ нь саад болдог, бүгд түүнд саад болдог, тэр аль хэдийн цаашид бясалгах боломжгүй болно.

Эдгээр зүйлийг бүгдийг нь бид зохицуулна, сайныг нь үлдээж, мууг нь хаяна, чамайг үүнээс хойш бясалгаж чадахыг чинь батална, гэвч заавал жинхэнэ аугаа номыг сурхаар ирсэн хүнд л юм. Хэрэв чи янз бүрийн зууралдсан сэтгэлтэй, гон чадвартай болох хүсэлтэй, өвчнөө эдгэрүүлэх, зүгээр ирж онолыг сонсох, эсвэл ямар нэг муу зорилоготойгоор ирсэн бол, энэ бүгд болохгүй. Учир нь энэхүү зүйлийг ганцхан би хийж байгаа гэж хэлсэн. Иймэрхүү зүйлийн боломж тийм их байхгүй, би ч гэсэн үргэлж ингээд заан тараахгүй. Би ингэж мэдэрдэг, миний бясалгалыг зааж, номыг ярин тараахыг биеэрээ сонссон хүн, би хэлбэл ёстой...... ирээдүйд чи мэдэх болно, чи энэ цаг хугацаандаа маш их аз жаргалыг мэдрэх болно. Мэдээж бид хувь тавиланг ярьдаг, та бүгд энд хувь тавилангаараа сууж байгаа.

Дээд давхарга руу бясалгалыг заан тараахад, та бүгд боддоо, энэ ямар асуудал вэ? Энэ нь хүнийг аварч байгаа биш гэж үү? Хүнийг аварч байгаа, чи өөрийгөө жинхэнэ бясалгаж байгаа, зөвхөн өвчнийг арилгаж биеэ боловсруулахын тулд биш болно. Тэгвэл жинхэнэ бясалгавал, сурч буй хүмүүсийн зан авир өндөр байх шаардлагатай. Бидний энд сууж байгаа хүмүүс, аугаа номыг сурахаар ирсэн, тэгвэл чи өөрийгөө нэг жинхэнэ бясалгал хийж буй хүн гэж үзэн энд суу, чи зууралдсан сэтгэлээ тавих ёстой. Чи янз бүрийн хүслийнхээ зорилгоор ирж бясалгал сурах, аугаа номыг сурахаар ирвэл, чи юуг ч сурахгүй. Чамд нэг үнэнийг хэлье: хүний бүх бясалгалын явцад тасралтгүйгээр зууралдсан сэтгэлийг нь хаяулах явц юм. Хүн энгийн хүний нийгэмд, тэмцэлдэж, булаалдаж, нэг нэгнийгээ залилаж, өөрийнхөө тэр жоохон ашгийн тулд хүнийг хохироож, эдгээр сэтгэлийг бүгдийг нь хая. Ялангуяа бидний өнөөдөр бясалгалыг сурч байгаа хүн, эдгээр сэтгэлийг бүр ч орхих ёстой. Би энд өвчин эдгээхийг ярихгүй, бид нар ч өвчнийг эдгээхгүй. Гэвч жинхэнэ бясалгадаг хүн, чи өвчтэй биетэй бол, бясалгаж чадахгүй. Би чиний биеийг ариутгана. Биеийг ариутгахад, зөвхөн жинхэнэ бясалгалыг сурч байгаа хүнд хийнэ, жинхэнэ ном сурахаар ирсэн хүнд. Бид нэг зүйлийг онцлоё: чи тэр сэтгэлээ тавьж чадахгүй, тэр өвчнөө тавьж чадахгүй бол бид юуг ч хийж чадахгүй, мөн чамд ямар ч арга байхгүй. Яагаад вэ? Яагаад гэвэл энэ сансар ертөнцөд ийм нэг ёс байдаг, энгийн хүний дундын зүйлийг Буддынхаар яривал бүгд хувь тавилангийн харилцаатай байдаг, төрөх өтлөх өвчлөх үхэх байдал, энгийн хүнд ингэж л оршдог юм. Учир нь хүн урьд нь муу зүйлс хийснээс нүглийг бий болгодог иймээс өвчин эсвэл гай зовлон үүсдэг. Гай зовлонтой цаг хугацаанд байгаа нь нүглийн өрийг төлж байгаа юм, иймээс хэн ч дураараа түүнийг өөрчилж болохгүй, өөрчилчихвөл өр тавиад түүнийгээ төлөхгүй болж байна гэсэн үг; бас дураараа хийж болохгүй, хэрэв тэгвэл, энэ нь муу зүйл хийж байгаатай адил юм.

Зарим хүмүүс хүний өвчнийг эдгээх, өвчнийг арилгах биеийг боловсруулахыг нь сайн зүйл хийж байна гэж үздэг. Миний харж байгаагаар, өвчнийг үнэхээр эдгээдэггүй, өвчнийг хойшлуулдаг юм, эсвэл хувиргадаг, мөн түүнийг ер авч хаядаггүй. Жинхэнэ энэ гай зовлонг байхгүй болгоё гэвэл нүглийг арилгах ёстой. Хэрэв энэ өвчнийг үнэхээр эдгээж чадах юм бол, эдгээр нүглийг бүр мөсөн арилгачихвал, үнэхээр ингэж чадах юм бол энэ хүний давхарга доогуур биш юм. Тэр аль хэдийн нэг ёсыг олж харсан, өөрөөр яривал энгийн хүний дундын ёсыг хамаагүй эвдэж болохгүй. Бясалгалын явцад, бясалгагч нинжин сэтгэлийн улмаас, зарим сайн зүйлийг хийж, хүнд тусалж өвчнийг эдгээх, өвчнийг арилгах, биеийг боловсруулах, эдгээрийг бол зөвшөөрнө, гэвч бүрэн дүүрэн хүнийг эдгээж болохгүй. Хэрэв нэг энгийн хүний өвчнийг бүр арилгачих юм бол, нэг бясалгадаггүй энгийн хүн эндээс гараад, ямар ч өвчин байхгүй болбол, үүднээс гараад бас л нэг энгийн хүн хэвээрээ үлдэнэ, өөрийнхөө ашгийн тулд энгийн хүнтэй адил булаацалдана, яаж хамаагүй түүний нүглийг арилгаж болох юм бэ? Үүнийг туйлаас зөвшөөрөхгүй. Тэгвэл яагаад бясалгаж байгаа хүнд хийж болж байгаа вэ? Яагаад гэвэл бясалгадаг хүн хамгийн нандин хүн, тэр бясалгах бодолтой, иймээс, гарсан энэ бодол нь хамгийн нандин юм. Буддын шашинд Буддын мөн чанарыг ярьдаг, Буддын мөн чанар гарахад, гэгээрэгчид түүнд тусалж болно. Ямар утгатай вэ? Би үүнийг яривал, би дээд давхарга руу бясалгал заан тарааж байгаа учраас дээд давхаргын ёстой холбогддог, холбогдсон асуудал нь маш том. Энэ сансар ертөнцөд, бидний харж байгаагаар, хүний амь энгийн хүний нийгэмд үүссэн биш. Хүний жинхэнэ амь сансар ертөнцийн орон зайнд үүсдэг. Учир нь энэ сансар ертөнцөд маш олон амийг бий болгодог янз бүрийн бие бодь байдаг, эдгээр бие бодийн хоорондын хөдөлгөөнөөр амийг үүсгэж болно, өөрөөр яривал хүний хамгийн анхны амь сансар ертөнцөд эх сурвалжилтай байдаг. Сансар ертөнцийн орон зай нь угаасаа цайлган, үнэн, нинжин, тэвчээр гэсэн мөн чанартай юм, хүн төрөхөд сансар ертөнцийн мөн чанартай адилхан төрдөг. Гэвч амь бодь их үүсэхэд, нэг янзын бөөгнөрсөн нийгмийн харилцаа үүсдэг. Үүний дунд зарим хүн магадгүй амиа хичээсэн сэтгэлтэй болж, аажмаар тэдний давхарга унаад ирдэг, тиймээс тэр давхаргадаа байж чадахгүй болж, тэд доошоо унадаг. Харин нөгөө давхаргад дахин муу болж, тэд бас л байж чадахгүй, үргэлжлээд л доошоо унадаг, эцэст нь хүн төрөлхтний энэ давхаргад унаж ирдэг.

Бүхэл хүн төрөлхтний нийгэм нэг л давхаргад байдаг. Энэ давхаргад уначихвал, гон чадвараар харвал, эсвэл аугаа гэгээрэгчээр харвал, уул нь эдгээр амьтай зүйлүүд устгагдах ёстой. Гэвч аугаа гэгээрэгчид энэрэнгүй сэтгэлийн улмаас тэдэнд дахин нэг боломжийг өгсөн, тэгээд ийм нэг онцгой орчин, онцгой орон зайг бий болгосон. Мөн энэ орон зайны амь бодиуд нь сансар ертөнцийн бүх орон зайны амь бодиудтай ер адилгүй. Энэ орон зайны амь бодиуд, өөр орон зайны амь бодиудыг харахгүй, сансар ертөнцийн үнэн байдал харагдахгүй, иймээс эдгээр хүмүүс төөрөлтийн дунд унасантай адил. Хэрэв өвчнийг сайжруулах, гай зовлоноосоо салах, нүглийг арилгах бодолтой байвал, эдгээр хүмүүс заавал бясалгах ёстой, үндсэндээ буцаж үнэнд хүрэх, үүнийг янз бүрийн бясалгалын дунд ингэж үздэг юм. Хүн үндсэндээ буцаж үнэнд хүрэхийг хүсвэл, энэ нь хүн болсоны жинхэнэ зорилго юм, тиймээс энэ хүн бясалгахыг хүсэхэд, түүний Буддын чанар нь гарч ирсэн гэж үздэг. Энэ бодол нь хамгийн нандин юм, яагаад гэвэл тэр хүн үндсэндээ буцаж үнэнд хүрэх хүсэлтэй, энгийн хүний энэ давхаргаас гарахыг хүсч байна. Магадгүй та бүгд Буддын шашинд ийм нэг яриаг сонссон байх : Буддын чанар гарахад арван зүгийн ертөнцийг доргиодог. Хэн ч харсан түүнд тусална, ямар ч нөхцөлгүйгээр түүнд тусална. Будда хүнийг аврахдаа ямар ч нөхцөл ярьдаггүй, ямар ч үнэ цэнэгүйгээр, ямар ч нөхцөлгүйгээр түүнд тусалж болно, тиймээс бид сурагчиддаа маш олон зүйлийг хийж болно. Мөн нэг энгийн хүний хувьд, зөвхөн энгийн хүн байх бодолтой хүн, эдгэрэхийг хүсч байгаа бол болохгүй. Зарим хүмүүс ингэж боддог: миний өвчин эдгэрвэл, би бясалгана. Бясалгахад ямар ч нөхцөл байдаггүй, бясалгахыг хүсвэл зүгээр л бясалга. Гэхдээ өвчтэй биетэй, эсвэл зарим хүний биеийн мэдээлэл маш их замбараагүй, зарим хүн ер бясалгал хийж байгаагүй, бас зарим хүн хэдэн арван жил бясалгачихаад, бас л хийн дунд эргэцсээр байдаг, дээшээ бясалгаж чадаагүй.

Тэгвэл яах уу? Бид түүний биеийг ариутгаж өгнө, түүнийг дээд давхарга руу бясалгаж чадуулна. Хамгийн доод давхаргад бясалгахад, ийм нэг явц байдаг, чиний биеийг бүр мөсөн ариутгаж, бүх үзэл санаанд байгаа муу муухай зүйлийг, биеийн эргэн тойронд байгаа нүглийн орон зайг мөн өвчинг бий болгосон хүчин зүйлс, энэ бүгдийг цэвэрлэнэ. Цэвэрлэхгүй бол, ийм нэгэн бохирдсон биетэй, хав харанхуй бүрхэг биетэй мөн нэг бохир үзэл бодолтой байхад, яаж дээд давхарга руу бясалгах юм? бид энд хийгээр хичээллэхгүй, доод давхаргын эдгээр зүйлүүдийг чи хичээллэх хэрэггүй. Бид чамайг түлхэж өнгөрүүлнэ, чиний биеийг эрүүл нөхцөлд хүргэнэ. Мөн бид дахиад доод давхаргад байгуулах ёстой бүх суурийг, эдгээр зүйлүүдийг чамд бэлнээр нь өгнө, ингэвэл бид маш өндөр давхаргад бясалгаж байгаа юм.

Бясалгалаар яривал, хийг тоолвол, гурван давхаргатай. Гэхдээ жинхэнэ бясалгалд(хийг хичээллэхийг тооцохгүйгээр), хоёр гол давхарга байдаг: нэг нь Гурамсан ертөнцийн номын бясалгал; нөгөөдөхь нь Гурамсан ертөнцөөс гарсан номын бясалгал юм. Энэ Гурамсан ертөнцийн ном, Гурамсан ертөнцөөс гарсан ном хоёр нь хийдийн доторх хүний ертөнцөөс гарах, хүний ертөнцөд орох гэсэн хоёр зүйлээс маш өөр юм, тэдгээр нь зөвхөн онолын зүйл юм. Биднийх бол жинхэнэ хүний биеийн бясалгалын хоёр гол давхаргын өөрчлөлт юм. Яагаад гэвэл Гурамсан ертөнцийн номыг бясалгах явцад, хүний бие тасралтгүйгээр цэвэршидэг, тасралтгүйгээр цэвэршинэ, иймээс Гурамсан ертөнцийн номын хамгийн дээд хэлбэрт хүрэхэд, бие аль хэдийн бүрэн дүүрэн дээд энергийн бие бодиор орлодог. Мөн Гурамсан ертөнцөөс гарсан номын бясалгал, үндсэндээ Буддын биений бясалгал болдог, энэ нь дээд энергийн бие бодиор бий болсон бие юм, бүх гон чадвар дахин шинээр гардаг. Бидний ярьж байгаа нь энэ хоёр гол давхарга юм. Бид хувь тавиланг ярьдаг, та бүхэн энд сууж байгаа, би та бүгдэд энэ зүйлийг хийж болно. Бидний энд одоо 2000 гаруй хүнтэй л байна, хэдэн мянгаад хүн байсан ч, тэр ч байтугай их хүн байсан ч, 10000аас дээш хүн байсан ч би бүгдэд нь хийж чадна, өөрөөр яривал, доод давхаргад чи хичээллэх шаардлагагүй болсон. Чиний биеийг ариутгасаны дараа, чамайг түлхэн өнгөрүүлнэ, би чамд нэг бүрэн бясалгалын тогтолцоог байрлуулна, чи шууд дээд давхаргад бясалгана. Гэхдээ, зөвхөн жинхэнэ бясалгах гэж ирсэн сурагчдад хийж өгнө, чиний энд сууж байгааг, чамайг нэг бясалгадаг хүн гэж ярьж болохгүй. Үзэл санааг үндсээр нь өөрчилж чадвал бид үүнийг өгч болно, мөн үүнээс ч илүү, би та бүгдэд ямар зүйл өгсөн бэ гэдгийг дараа нь та нар ойлгох болно. Бид нар энд бас өвчин эдгээхийг ярихгүй, гэхдээ бид нар нийт сурагчдын биеийг зохицуулахыг ярина, чамайг бясалгуулж чадах болно. Чи өвчтэй биетэй байвал, чамаас үндсэндээ гон гарахгүй, тиймээс та бүгд өвчнөө эдгээх гэж над дээр ирэхийн хэрэггүй, би ч ийм зүйл хийхгүй. Миний гарч ирсэн гол зорилго маань, дээд давхарга руу хүнийг дагуулах, жинхэнэ дээд давхарга руу хүнийг дагуулах л юм.

Өөр өөр давхаргад өөр өөр ном байдаг

Өмнө нь маш олон Чигон багш нар Чигонд эхлэл шат, дунд шат, дээд шат байдаг гэж ярьж байсан. Энэ бүгд бол хий, бүгд хийг хичээллэх тэр давхаргын дундын зүйл юм, мөн үүнийг эхлэл шат, дунд шат, дээд шат гэж ялгасан. Жинхэнэ дээд давхаргын зүйлийг, чигон бясалгагчид мэдэхгүй, үндсэндээ мэдэхгүй. Үүнээс хойш бидний тодорхой ярих зүйл бол дээд давхаргын ном л юм. Мөн би бясалгалыг цэвэр ариун болгох хүсэлтэй байна. Би хичээл дээр, бясалгалын орны зарим муу үзэгдлийг ярина. Бид яаж хандах, яаж эдгээр үзэгдэлд хандах, би бүгдийг нь ил тодорхой ярина; бас дээд давхаргад бясалгалыг заах номыг ярихад, цар хүрээнд их холбогддог, мөн холбогдох асуудал нь нэлээд том, тэр ч байтугай маш их хурц, эдгээр зүйлийг би бас ил тодорхой ярихыг бодож байна; зарим нь өөр орон зайгаас ирж бидний энгийн хүний нийгмийг үймүүлж, ялангуяа бясалгалын орныг үймүүлдэг, би үүнийг бас ярина, мөн түүнчлэн энэ асуудлыг сурагчиддаа шийдвэрлэж өгнө. Эдгээр асуудлыг шийдвэрлэхгүй бол, чи бясалгаж чадахгүй. Эдгээр асуудлыг үндсээр нь шийдвэрлэвэл, бид заавал та бүгдийг жинхэнэ бясалгадаг хүн гэж үзэн хийнэ. Мэдээж, чиний үзэл санааг гэнэт өөрчлөхөд амаргүй, үүнээс хойших хичээл дунд, чи аажмаар өөрийнхөө үзэл санаагаа өөрчилнө, мөн та бүхнийг анхааралтай сонсохыг хүсч байна. Миний бясалгалыг заах нь бусад бясалгал заадаг хүнтэй адилгүй. Зарим хүн бясалгалыг заахдаа, тэр зөвхөн түүний бясалгалын онолыг хялбархан ярьдаг, дараа нь мэдээлэл хүлээн аваад, ямар нэг хөдөлгөөнийг заагаад л гүйцээ. Хүмүүс аль хэдийн ингэж бясалгалыг заалгуулаад дасчихсан байдаг.

Жинхэнэ бясалгалыг заахад номыг ярьдаг, мөн Бумбыг ярьдаг. 10 удаагийн хичээлийн турш, би дээд давхаргын ёсыг бүгдийг нь тодорхой ярина, тэгвэл чи бясалгаж чадах болно; тийм биш бол, үндсэндээ бясалгах аргагүй. Бусад хүмүүсийн зааж байгаа нь бүгд өвчинг арилгах биеэ боловсруулах тэр давхаргын зүйл юм, чи дээд давхарга руу бясалгахыг хүсвэл, чамд дээд давхаргын номын удирдлага байхгүй бол, чи бясалгаж чадахгүй. Чи сургуульд явж байгаатай адил юм, чи бага сургуулийн номыг их сургуульд үзвэл чи бас л бага сургуулийн сурагч л юм. Зарим хүн маш олон бясалгалыг сурчихсан гэж үздэг, ийм ч бясалгал, тийм ч бясалгал гээд олон үнэмлэх гэрчилгээтэй болчихсон, гэхдээ түүний гон бас л дээшлээгүй байдаг. Тэд эдгээрийг чигоны үнэн утга ба бүх зүйл нь гэж үздэг, гэхдээ биш юм, энэ нь зөвхөн Чигоны хальс шиг, хамгийн доод давхаргын зүйл л юм. Чигон нь зөвхөн эдгээр ч биш, энэ бол бясалгал, маш өргөн хүрээтэй гүн гүнзгий зүйл юм, мөн өөр өөр давхаргад өөр өөр ном байдаг, иймээс бидний өнөөдрийн мэдэж байгаа нь хийг хичээллэх зүйлтэй адилгүй, чи яаж их сурсан ч адилхан. Жишээ нь, чи Английн бага сургуулийн хичээлийг сурсан ч; Амеркийн бага сургуулийн хичээлийг сурсан ч; Японы бага сургуулийн хичээлийг сурсан ч; мөн Хятадын бага сургуулийн хичээлийг бас сурсан ч, чи бага сургуулийн сурагч хэвээрээ л юм. Чигоны доод давхаргын хичээлийг чи хичнээн их сурсан ч, яаж дүүргэсэн ч, харин ч чамд улам ч муу, чиний бие аль хэдийн замбараагүй болчихно.

Би бас нэг асуудлыг чухалчмаар байна, бид бясалгахдаа, бясалгал зааж номыг ярина. Зарим хийд дэхь хуушаан, ялангуяа Дияаны аймаг магадгүй өөр санаа бодолтой байх. Номыг яримагц, тэд сонсох дургүй. Яагаад вэ? Дияаны аймагт ингэж үздэг: энэ номыг ярьж болохгүй, номыг яричихвал, ном биш болно, ямар ч ярих ном байхгүй, зөвхөн оюун санаагаараа олж мэдэх ёстой, иймээс Дияаны аймаг өнөөдөр хүртэл ямар ч номыг ярьж чадахгүй. Дияаны аймгийн Дамө Шагжамүнигийн нэгэн ярьсан үгээр энэ зүйлийг үндэслэн зааж тараасан. Шагжамүни тогтсон ном байдаггүй гэж ярьсан. Тэр Шагжамүнигийн энэ ярьсан үгийн үндэслэлээр Дияаны аймгийг байгуулсан. Бид хэлбэл энэ номын үүд мухарын ирмэгт орсон юм. Яагаад мухарын ирмэгт орсон гэж? Анх Дамө энэ үүдээр ороход түүнд өргөн юм шиг санагдсан; хоёрдохь хамба ороход тийм өргөн санагдаагүй; гуравдахь хамба дөнгөн багтаж орсон; дөрөвдөхь хамбад аль хэдийн их нарийн болсон байсан; тавдахь хамбад бараг орох нөхцөлгүй болсон; зургаадахь хамба Хүйнэн нь мухарын ирмэгт орсон, дахин орж чадахгүй болсон. Өнөөдөр чи Дияаны аймагт очоод ном сурвал, чи битгий юм асуу, чи ямар нэг юм түүнээс асуувал, эргээд чиний толгойн дээр саваагаар цохино, "савааны хашир" гэнэ. Үүний утга нь чамайг битгий асуу, өөрөө ухамсарла гэсэн үг. Чи ингэж хэлнэ: би юу ч мэдэхгүйгээс энд сурах гэж ирсэн, юуг нь ухамсарлах юм? чи намайг цохиноо?! Энэ нь мухарын ирмэгт тулсан гэсэн үг, дахин ярих юмгүй болсон. Дамө зургаадахь хамба хүртэл уламжлагдаад, дараа нь болохгүй болно гэж ярьсан. Хэдэн зуун жил өнгөрлөө, гэхдээ одоо хүртэл зарим хүмүүс Дияаны аймгийн ёсыг бодол санаанаасаа тавьдаггүй. Шагжамүнигийн "тогтсон ном байхгүй" гэсний жинхэнэ утга нь юу вэ? Шагжамүни байсан давхарга нь Рулай давхарга юм, түүнээс хойш олон хувраг нар бүгд Шагжамүнигийн байсан давхаргад, түүний үзэл санааны байдалд гэгээрээгүй, түүний ярьсан номын жинхэнэ утгыг, ярьсан үгийн жинхэнэ утгыг тэд ойлгоогүй. Тиймээс түүний дараах хүмүүс ийм ч тайлбараар, тийм ч тайлбараар, маш замбараагүй тайлбарласан, тогтсон ном байхгүй бол чи битгий ярь, ярьчихвал ном биш болчихно гэж үздэг. Үнэндээ ийм утгатай биш. Шагжамүни бодь модны доор гон нь нээгдэж гэгээрсэний дараа, шууд Рулай энэ давхаргад хүрээгүй. Тэр 49 жилийн турш номыг заан таарах явцад, тэр үргэлж өөрийгөө дээшлүүлдэг байсан. Тэр нэг давхаргаар дээширэх тутамд, эргээд харахад өөрийнх нь дөнгөж ярьсан ном нь буруутсан. Дахин дээширсэний дараа, түүний ярьсан ном нь бас л буруутсаныг олж харсан. Тэр дахин дээширэхэд, өөрийнх нь дөнгөж ярьсан ном нь бас л буруутсаныг олж харсан. Бүх л 49 жилийн турш, тэр ингэж тасралтгүйгээр алгасдаг байсан, давхарга болгон дээширсэний дараа, түүний өмнө нь ярьж байсан ном бүгд танин мэдэхүйн хувьд маш доогуур байсныг олж мэдсэн. Мөн давхарга болгоны ном нь, бүгд ном нь тэр давхаргын дундын илрэл гэдгийг тэр олж мэдсэн, мөн давхарга болгонд ном байдаг, гэвч бүгд сансар ертөнцийн туйлын үнэн биш. Мөн дээд давхаргын номыг доод давхаргын номтой харьцуулахад сансар ертөнцийн мөн чанартай улам ойртдог, тиймээс, тэр тогтсон ном байхгүй гэж ярьсан.

Эцэст нь Шагжамүни бас ингэж ярьсан: би энэ насандаа ямар ч ном яриагүй. Дияаны аймаг бас л ярих ном байхгүй гэж ойлгосон. Шагжамүни амьдралынхаа өтөл насандаа Рулай давхаргад хүрсэн, тэр яагаад ямар ч ном яриагүй гэж ярьсан бэ? Тэр чухамдаа ямар асуудлыг ярьсан бэ? Түүний ярьсан утга нь: би Рулай энэ давхаргад хүрчихээд, сансар ертөнцийн хамгийн эцсийн ёс, хамгийн эцсийн ном юу байгааг нь харж чадаагүй. Иймээс тэр хойч үеийнхэндээ өөрийнх нь ярьсан үгийг туйлын үнэн, өөрчлөгдөшгүй үнэн гэж битгий бодоорой гэсэн, эс бөгөөс, хойч үеийнхнээ Рулай давхаргад эсвэл Рулайгаас доош давхаргад хязгаарлачихна, бүр дээд давхарга руу нэвтэрч чадахгүй болчихно. Хойч үеийнхэн нь энэ үгийн жинхэнэ утгыг ойлгож чадаагүй, номыг ярьчихвал энэ нь ном биш болно гэж үздэг, ингэж ойлгосон. Үнэндээ Шагжамүнигийн ярьсан нь бол: өөр өөр давхаргад өөр өөр ном байдаг, давхарга болгоны ном нь бүгд сансар ертөнцийн туйлын үнэн биш, гэхдээ энэ давхарга дундын ном нь энэ давхаргад удирдах нөлөөтэй байдаг. Тэр үнэндээ ийм нэг ёсыг л ярьсан.

Хуучин маш олон хүн, ялангуяа Дияаны аймаг, үргэлж ийм нэгэн ташаа үзэлтэй ба туйлын буруу үзэгдэлтэй байсан. Чамд заахгүй, юугаар удирдах юм, яаж хийх юм, яаж бясалгах юм? Буддын шашинд маш олон Буддын шашны үлгэр байдаг, магадгүй зарим хүн ингэж уншсан байх, тэнгэрлүү авирсан тухай, тэнгэрийн оронд хүрээд, тэнгэрийн《Доржзодов судар》 болон дооддохь 《Доржзодов судар》-аас үсэг болгон өөр байсан бөгөөд утга нь ч мөн адилгүй байсан. Энэ《Доржзодов судар》 яагаад энгийн хүний тэр 《Доржзодов судар》-аас өөр байсан бэ? Зарим хүмүүс ингэж ярьдаг: диваажингийн судар нь доодхоос юугаараа ч адилгүй, үндсэндээ нэг зүйл биш болсон, зөвхөн үсэг нь ч адилгүй төдийгүй утга болон агуулга нь бүгд адилгүй, өөрчлөлт гарсан. Үнэндээ адилхан нэг ном нь өөр өөр давхаргад бүгд өөр өөрөөр хувирах болон илрэх хэлбэртэй, бясалгагчидийг өөр өөр давхаргад өөр өөрөөр удирдах нөлөөтэй байдаг.

Та бүгд мэдэж байгаа, Буддын шашинд ийм нэг товхимол байдаг 《Барууны диваажингийн аялалын тэмдэглэл》, үүнд нэгэн хувраг самтат сууж бясалгахдаа, эзэн сүнс нь диваажинд очиж байдлыг нь харсан, нэг өдөр аяласан, хүн төрөлхтөнд буцаж ирэхэд аль хэдийн зургаан жил өнгөрсөн байсан. Тэр харж чадсан уу үгүй юү? тэр харсан, гэхдээ түүний харсан зүйл үнэн байдал биш. Яагаад вэ? Учир нь түүний давхарга нь хүрээгүй, зөвхөн түүний байгаа тэр давхаргад түүнд илэрч гарсан тэр харах ёстой Буддын номын илрэл юм. Учир нь тийм нэг орон бол номын бүтцийн илрэл юм, иймээс тэр үнэн байдлыг харж чадахгүй. Миний хэлж байгаа "тогтсон ном байдаггүй" гэдгийн агуулга нь энэ юм.

Үнэн, нинжин, тэвчээр бол сайн, муу хүнийг цэгнэдэг цорын ганц шалгуур

Буддын шашинд хүмүүс үргэлж Буддын ном гэж юу вэ гэдгийг судалдаг. Зарим хүмүүс Буддын шашинд ярьсан номыг Буддын бүхэл ном гэж үздэг, үнэндээ тийм биш. Шагжамүнигийн ярьсан ном нь, зөвхөн 2500 жилийн өмнө давхарга нь маш доогуур байсан тэр янзын энгийн хүнд, өөрөөр яривал дөнгөж хүй нэгдлээс гарч ирсэн, үзэл санаа нь нэлээд гэнэн байсан тийм янзын хүмүүст ярьсан ном юм. Тэр номын төгсгөлийн үеийг ярьсан, энэ бол одоо үе юм, орчин үеийн хүмүүс тэр номоор аль хэдийн бясалгаж чадахгүй болсон. Номын төгсгөлийн үед хүрээ хийдэд байгаа хуушаан нар хүнийг аврах байтугай өөрсдийгөө аварахад хэцүү болсон юм. Шагжамүни тэр үед заасан ном нь тэр үеийн байдалд тааруулж заасан юм, мөн тэр өөрийнхөө байгаа давхаргад мэддэг бүх Буддын номыг яриагүй төдийгүй, үүнийг үүрд хадгалаж өөрчлөхгүйг хүсвэл, бас боломжгүй.

Нийгэм хөгжөөд л байна, хүн төрөлхтний үзэл санаа улам улам нарийн төвөгтэй болж байна, иймээс хүн тэгэж бясалгавал тийм амаргүй болсон. Буддын шашны ном нь Буддын номыг бүхэлд нь ерөнхийлж чадахгүй, энэ нь зөвхөн Буддын номын өчүүхэн хэсэг л юм. Бас маш олон Буддын аугаа номнууд энгийн ард түмэнд уламжлагдаж, үе үед зөвхөн нэг л хүнд заан уламжладаг. Өөр өөр давхаргад өөр өөр ном байдаг, өөр өөр орон зайнд өөр өөр ном байдаг, энэ бүгд Буддын номын өөр өөр орон зайнд өөр өөр давхаргадахь өөр өөр илрэл юм. Шагжамүни Буддын бясалгалд 84000 номын үүд байдаг тухай ярьсан, Буддын шашинд Дияаны аймаг, Ариутгасан орон, Тэньтай, Хуаянь, Нууц бүлгэн гэх мэт арван хэдэн номын үүд байдаг, Буддын номыг бүгдийг нь ерөнхийлөөгүй юм. Шагжамүни өөрийнхөө номыг ч бүгдийг нь заан тараагаагүй, зөвхөн тэр үеийн хүний хүлээн авах чадварт тааруулж үүний нэг хэсгийг заан тараасан.

Тэгвэл Буддын ном гэж юу вэ? Энэ сансар ертөнцийн хамгийн үндсэн мөн чанар болох үнэн, нинжин, тэвчээр юм, энэ нь Буддын номын хамгийн дээд илрэл, энэ бол хамгийн үндсэн Буддын ном юм. Буддын ном өөр өөр давхаргад өөр өөр илрэх хэлбэртэй, өөр өөр давхаргад өөр өөр удирдах нөлөөтэй байдаг, давхарга нь улам доогуур тусам, улам маш их төвөгтэй илэрдэг. Агаарын бичил биетэн, чулуу, мод, шороо, ган төмөр, хүний бие, бүх бие бодид үнэн, нинжин, тэвчээр гэсэн мөн чанар оршдог; эрт дээр үед таван мах бодийг сансар ертөнцийн бүх зүйлийг бий болгосон гэж ярьдаг, мөн энэ бүгд үнэн, нинжин, тэвчээр гэсэн мөн чанартай. Бясалгадаг хүн аль нэг давхарга руу бясалгаад хүрчихвэл, зөвхөн тэр давхаргын Буддын номын бодит илрэлийг ойлгодог, энэ нь бясалгалын бүтээлийн орон, давхарга юм. Дэлгэрэнгүй хэлбэл, ном маш их аугаа. Хамгийн дээд цэгт яривал, тэр нь маш хялбархан, яагаад гэвэл ном нь пирамид хэлбэртэй адил байдаг. Хамгийн дээд давхаргад хүрвэл үнэн, нинжин, тэвчээр гэсэн зөвхөн гурван үгээр ерөнхийлдөг, давхарга болгонд илрэхэд маш их нарийн болдог. Хүнээр яривал, Бумба хүний биеийг жижиг сансар ертөнц гэж үздэг, хүн бодит биетэй, гэвч зөвхөн бодит биетэй байх нь бүрэн төгс хүн болгохгүй, бас заавал хүний зан ааш, зан авир, мөн чанар, сүнс байдаг, тэгээд нэг бүрэн төгс, тусгаар тогтносон, өөрийн гэсэн зан ааштай хүн бүтдэг. Бид нарын энэ сансар ертөнц бас адилхан, тэнгэрийн оёдлын аймагтай, өөр оддын аймагтай, бас амь ба устай, энэ сансар ертөнцийн бүх зүйл, энэ бол бие бодь оршиж байгаа нэг тал нь юм; түүнчлэн түүнд бас үнэн, нинжин, тэвчээр гэсэн мөн чанар оршдог. Янз бүрийн бие бодийн бүх бичил биетэн ийм мөн чанарыг агуулдаг, маш жижиг бичил биетэн бүгд энэ янзын мөн чанарыг агуулдаг.

Үнэн, нинжин, тэвчээр энэ мөн чанар бол сансар ертөнцийн сайн мууг цэгнэдэг шалгуур юм. Сайн нь юу, муу нь юу вэ? Үүгээр л цэгнэдэг. Бидний урьд нь ярьж байсан буян бас адилхан. Мэдээж өнөөдрийн хүн төрөлхтний нийгмийн ёс суртахууны шалгуурт аль хэдийн өөрчлөлт гарсан, ёс суртахууны шалгуур нь бүгд мушгирсан. Одоо зарим хүн Лэй Фэнгээс суралцвал, магадгүй түүнийг мэдрэлийн өвчтэй гэж ярина. Гэхдээ 50, 60аад оны үед, хэн түүнийг мэдрэлийн өвчтэй гэж хэлэх юм? Хүн төрөлхтний ёс суртахууны шалгуур нь маш их уруудсан, ёс суртал нь өдөр болгон уруудаж байна, ашиг хонжоо хөөцөлдөх, өөрийнхөө жоохон ашгийн хувьд хүнийг хохироож, тэмцэлдэж булаацалдаж, ямар ч хамаагүй аргаар хийдэг. Та бүгд боддоо, ингэж үргэлжлээд байхыг нь зөвшөөрөх юм уу? Зарим хүн муу зүйл хийдэг, чи түүнд муу зүйл хийж байна гэж хэлбэл, тэр үнэмшихгүй, тэр үнэндээ өөрийгөө муу зүйл хийж байна гэдэгтээ үнэмшихгүй; зарим хүн бас уруудсан ёс суртахууны шалгуураар өөрийгөө цэгнэдэг, өөрийгөө бусад хүнээс сайн гэж үздэг, учир нь цэгнэдэг шалгуур нь өөрчлөгдсөн. Хүн төрөлхтний ёс суртахуун нь яаж өөрчлөгдсөн ч, энэ сансар ертөнцийн мөн чанар нь өөрчлөгдөхгүй, энэ нь сайн муу хүнийг цэгнэдэг цорын ганц л шалгуур юм. Тэгвэл нэг бясалгаж байгаа хүний хувьд сансар ертөнцийн энэ мөн чанарын дагуугаар өөрийгөө шаардах ёстой, энгийн хүний шалгуурын дагуугаар өөрийгөө шаардаж болохгүй. Чи үндсэндээ буцаж, үнэнд хүрэх хүсэлтэй байвал, чи бясалгаж дээшлэх хүсэлтэй байвал, чи энэ шалгуурын дагуугаар хийх ёстой. Нэг хүний хувьд, сансар ертөнцийн үнэн, нинжин, тэвчээр энэ мөн чанарыг дагаж чадвал, тэр бол сайн хүн; энэ мөн чанарыг гажисан хүн, тэр бол жинхэнэ муу хүн юм. Ажлын газарт, нийгэмд, зарим хүн чамайг магадгүй муу гэж хэлнэ, гэвч чи үнэндээ магадгүй муу биш; зарим хүн чамайг сайн гэж хэлнэ, гэвч чи үнэндээ магадгүй сайн биш. Бясалгагчийн хувьд, энэ мөн чанарт уусаж байвал, чи бол жинхэнэ Бумбыг олсон хүн юм, ийм л хялбархан ёс юм.

Бумба нь үнэн, нинжин, тэвчээрийг бясалгахдаа, гол нь үнэнийг нь бясалгадаг. Тиймээс Бумба үнэнийг нь бясалгаад зан авирыг сайжруулах гэж ярьдаг, үнэн үг ярих, үнэн зүйл хийх, үнэн хүн болох, үндсэндээ буцаж үнэнд хүрэх, эцэст нь бясалгаад үнэн хүн болдог. Гэхдээ тэвчээр ч байна, нинжин ч байна, гол нь үнэн дээр бясалгадаг. Будда үнэн, нинжин, тэвчээрийн гол нь нинжинийг нь бясалгадаг. Учир нь нинжинг бясалгахад аугаа энэрэнгүй сэтгэлийг бясалгаж гаргадаг, энэрэнгүй сэтгэл нэг л гарчихвал, бүх амийг харахад бүгд гашуун зовлонтой гэж хардаг, иймээс нэг хүслээ илтгэж, бүх амийг аварна. Гэвч үнэн ч байна, тэвчээр ч байна, гол нь нинжин дээр бясалгадаг. Бидний энэ Фалунь Дафагийн номын үүд бол сансар ертөнцийн хамгийн дээд шалгуур­­— үнэн, нинжин, тэвчээрийн дагуугаар бүгдийг нь бясалгана. Бидний хийж байгаа бясалгал маш их аугаа.

Чигон бол өнө эртний соёл

Чигон гэж юу вэ? Маш олон Чигоны багш нар бүгд үүнийг ярьдаг, миний ярьж байгаа нь тэднийхтэй адилгүй. Маш олон Чигоны багш нар тийм нэг л давхаргын дунд ярьдаг, би бол бүр өндөр давхаргад Чигоны мэдэгдэхүүнийг ярьж байна, тэдний ярьсантай эрс ондоо юм. Зарим Чигоны багш нар ингэж ярьдаг: Чигон бидний оронд 2000 жилийн түүхтэй; бас зарим хүн 3000 жилийн түүхтэй гэдэг; зарим хүн 5000 жилийн түүхтэй гэдэг, бидний хятад үндэстний соёлын түүхтэй бараг ойролцоо юм; бас зарим хүн ингэж ярьдаг, археологийн олдвороос үзвэл, 7000 жилийн түүхтэй, энэ нь бидний хятад үндэстний соёлын түүхээс маш хол зөрсөн. Гэвч яаж үүнийг таньсан ч, бүгд хүн төрөлхтний соёлын түүхээс тийм их хол гараагүй. Одоо Дарвины хувьсалын онолоос харахад, хүн төрөлхтөн усны ургамлаас усны амьтан болж; дараа нь газарт гарч; дахин модонд авирч; дараа нь модноос бууж сармагчин хүн болсон; эцэст нь соёлтой, бодол санаатай, орчин үеийн хүн төрөлхтөн болсоноор бодоход, хүн төрөлхтөнд жинхэнэ соёл иргэншил гарсан нь 10000 жилээс гараагүй юм. Өшөө урагшаа үзвэл, юмыг яаж тэмдэглэхийг ч мэдэхгүй. Тэр модны навч зүүж, түүхий мах иддэг байсан; өшөө цаашилбал, магадгүй яаж гал асаадгыг ч мэддэггүй байсан, бүхэлдээ тийм янзын зэрлэг хүн, тийм балар эртний хүн юм.

Гэвч бид ийм нэг асуудлыг олж мэдсэн, дэлхийн олон газарт маш олон эртний соёлын ул мөр үлдсэн байдаг, эдгээр нь бидний хүн төрөлхтний соёл иргэншилийн түүхээс маш хол гарсан юм. Эдгээр эртний үлдцийн гар урлалын ур чадвараас харвал, бүгд маш өндөр гар урлалын түвшинтэй байсан; урлагийн түвшингөөс нь харвал, тэд маш өндөр, орчин үеийн хүмүүс эртний хүн төрөлхтний урлагийг дууриачихсан, тэд нь маш өндөр гоо зүйн үнэ цэнэтэй байсан. Гэвч тэдгээр нь хэдэн зуун мянга гаруй жилийн өмнөх, хэдэн сая жилийн өмнөх, сая сая жилийн өмнөх байтугай, хэдэн миллиард жилийн өмнөх үлдэц юм. Та бүгд үүнийг боддоо, энэ өнөөдрийн түүхээр хошигнож байгаа юм биш үү? зугаацаад байх зүйл биш, учир нь хүн төрөлхтөн өөрсдийгөө үргэлж боловсронгуй болгодог, үргэлж өөрсдийгөө шинээр таньж байдаг, нийгэм ингэж л хөгжиж байдаг, анх таньсан нь магадгүй туйлын зөв биш.

Магадгүй олон хүн "Өнө эртний үеийн соёл", өөрөөр хэлбэл "Өнө эртний соёл иргэншил" гэж сонссон байх, бид энэ өнө эртний соёл иргэншлийн тухай ярья. Дэлхий дээр Ази, Европ, Өмнөд Америк, Хойд Америк, далайн орнууд, Африк мөн Антарктит тивүүд, геологийн эрдэм шинжилгээний эрдэмтэд эдгээрийг ерөнхийд нь "Эх газрын хавтгай" гэж нэрлэдэг. Эх газрын хавтгай үүссэнээс өнөөдөр хүртэл, аль хэдийн хэдэн 10 сая жилийн түүхтэй болсон. Өөрөөр яривал, маш олон хуурай газар далайн ёроолоос үүссэн, мөн маш олон хуурай газар далайн ёроолд живсэн, тогтворжсоноос өнөөдрийн энэ байдал хүртэл аль хэдийн хэдэн 10 сая жилийн түүхтэй болсон. Гэвч маш олон далайн ёроолд, өндөр бөгөөд том эртний барилга байгууламж байгааг олж мэдсэн, эдгээр барилгууд нь маш гоёмсог шуумал сийлбэртэй, бидний өнөөгийн хүн төрөлхтний соёлын үлдэц биш юм, тиймээс, тэднийг далайн ёроолд живхээс нь өмнө барьсан нь лавтай. Тэгвэл хэн хэдэн 10 сая жилийн өмнөх энэ соёл иргэншлийг бий болгосон байх вэ? тэр үед, бидний хүн төрөлхтөн сармагчин ч биш, яаж ийм оюун билэгт зүйлсийг бий болгосон байх юм? энэ дэлхийд, археологчид "гурамсан навчит хорхой" гэдэг биог олж мэдсэн, энэ нь 6 миллиард жилийн өмнөөс 2 миллиард 60 сая жил хүртэлх байсан зүйл юм, 2 миллиард 60 сая жилээс хойш, ийм био байхгүй болсон. Амеркийн нэг шинжлэх ухааны эрдэмтэн "гурамсан навчит хорхой"-н чулуужсан ясыг илрүүлсэн, үүн дээр хүний хөлийн мөр зэрэгцсэн байсан, тэр мөр нь гутлын мөр, маш тодорхой мөр байсан. Энэ нь түүхчидтэй тоглоом хийсэн биш гэж үү? Дарвины хувьслын онолын дагуугаар, 2 миллиард 60 сая жилийн өмнө яаж хүн байх юм?

Перугийн Улсын Их Сургуулийн музейд хүний дүрс сийлэгдсэн чулуу байдаг, судалгаагаар тэр чулуундахь хүний дүрс нь 30000 жилийн өмнө сийлэгдсэн. Гэвч, энэ хүний дүрс нь хувцас өмсчихсөн, малгаатай, гуталтай, мөн түүний гарт нь дуран авай бариад оддыг ажиглаж байгаа харагдсан. 30000 жилийн өмнөх хүмүүс яаж даавуу нэхэж, хувцас өмсөхөө мэдэж чадсан байх юм? Өшөө ухаан санаанд багтамгүй нь, түүний дуран авай барьж оддыг судалж байгаа нь, тэр одон орны мэдлэгтэй байсан юм. Бид үргэлж л Европын Галилиог дуран авайг бүтээсэн гэж үздэг, одоог хүртэл 300 гаруй жил л болж байна, гэхдээ 30000 жилийн өмнө хэн дуран авайг бүтээсэн бэ? Бас маш олон олон тайлбарлагдаагүй нууцууд байгаа. Жишээлбэл, Франц, Өмнөд Африк, Альбын нуруунд маш олон агуй байдаг, агуйны ханан дээр зурагнууд байдаг, тэдгээр зурагнууд маш тодоор сийлбэрлэгдсэн, амьд юм шиг. Сийлэгдсэн хүн дүрс маш үзэмж сайтай, мөн эрдэс бодьсын будгаар будагдсан байсан. Гэвч, тэдгээр хүний дүрсэн дээр орчин үеийн хүмүүс шиг хувцалсан, костьюм өмсчихсөн юм шиг, бариу өмд өмсчихсөн байсан. Зарим нь тамхины гаанс шиг зүйл барьчихсан, зарим нь таяг барьчихсан, малгай өмсчихсэн байсан. Хэдэн зуугаад мянган жилийн өмнөх сармагчин, яаж ийм өндөр урлагийн түвшинд байх юм бэ?

Жоохон цаашилаад ярья, Африк тивийн Бүгд Найрамдах Габон Улсад ураны хүдэр байдаг, энэ орон нь буурай хөгжилтэй орон ба тэд өөрсдөө ураныг гаргаж авах чадваргүй, тэд хүдрийг өндөр хөгжилтэй орон руу экспортлодог. 1972 онд, Францын нэг үйлдвэр ураны хүдрийг импортлосон. Химийн шинжилгээ хийсний дараа, тэрхүү ураны хүдэр нь аль хэдийн боловсруулагдаад ашиглагдсан байсныг олж мэдсэн. Энэ маш сонин санагдсан, тэгээд эрдэмтдийг судалгаа хийлгүүлэхээр явуулсан, маш олон орны эрдэмтэд бүгд судалгаа хийхээр очсон. Эцэст нь энэ ураны хүдрийн уурхай нь маш том цөмийн урвалын тогоо байсныг баталсан, ба үүний байрлуулалт нь маш их зүй зохистой байсан, бидний орчин үеийн хүн үүнийг бий болгох магадлал байхгүй. Тэгвэл, хэзээ энэ нь байгуулагдсан байх уу? 20 миллиард жилийн өмнө, тэр нь таван зуун мянган жилийн турш ажилсан байсан. Энэ тоо ёстой одон орны тоо юм, Дарвины хувьслын онолын дагуугаар үүнийг үндсэндээ тайлбарлах аргагүй, үүн шиг зүйлүүд маш их байгаа. Одоогийн технологийн нэгдлийн олж мэдсэн зүйлүүд бидний өнөөдрийн сурах бичгийг өөрчлөхөд хангалттай юм. Хүн төрөлхтний төрөлхийн хуучимсаг төсөөлөл, нэг хэвийн ажиллах, бодох арга үүссэнээс хойш, шинэ танин мэдэхүйг хүлээж авахад хэцүү байдаг. Үнэн зөв нь илчлэгдсэн ч, үүнийг хүлээн авч зүрхлэхгүй, рефлексээр ийм нэг гадуурхал үүсдэг. Уламжлагдсан төсөөллийн нөлөөний улмаас, өнөөдөр эдгээр зүйлсийг дэс дараатай системд оруулан янзлах хүн байхгүй, иймээс хүний төсөөлөл хөгжлийг хэзээ ч дагадаггүй, чи эдгээр зүйлсийг нэг ярихад, тэр дэлгэрч гараагүй боловч, аль хэдийн илэрчихсэн байдаг, гэхдээ зарим хүн нөгөө л сохор сүсэг гэж ярьдаг, хүлээж авахгүй.

Гадаад оронд маш олон зоригтой эрдэмтэд аль хэдийн ил тод тэр зүйлийг өнө эртний соёл гэж хүлээн зөвшөөрсөн, бидний хүн төрөлхтний энэ удаагийн соёл иргэншлийн өмнөх соёл иргэншлийнх юм, өөрөөр яривал бидний энэ удаагийн соёл иргэншилээс өмнө бас өөр соёл иргэншлийн үе оршиж байсан, мөн нэг ч бус удаа байсан. Археологийн олдвороос харахад, бүгд нэг соёл иргэншлийн үеийнх биш. Тиймээс хүн төрөлхтөн нь олон удаагийн соёл иргэншлийн сүйрэлд автсаны дараа, зөвхөн багахан тооны хүмүүс амьд гарч, тэд балар эртний байдлаар амьдарч, дараа нь аажим аажмаар шинэ хүн төрөлхтнийг өсгөн үржүүлж, шинэ соёл иргэншилд ордог. Дараа нь дахин сүйрэлд автаж, дахин шинэ хүн төрөлхтнийг үржүүлдэг, энэ нь өөр өөр ийм нэг мөчлөгийн өөрчлөлтүүдийг давдаг юм. Физикчид бие бодийн хөдөлгөөн зүй тогтолтой гэж ярьдаг, бидний бүх сансар ертөнцийн өөрчлөлт ч бас зүй тогтолтой байдаг.

Бидний дэлхийн хөдөлгөөн нь энэ аугаа өргөн сансар ертөнцийн дунд мөн эргэдэг тэнгэрийн оёдлын аймагт, үргэлж бэрхшээлгүй байж байх боломжгүй, магадгүй аль нэг гаригтай мөргөлдөнө, эсвэл ямар нэг асуудал гарна, маш том гай гамшиг үүснэ. Бид гон чадвараараа харвал, яг тэгэж зохицуулагдсан байдаг. Нэг удаа би үүнийг нарийнаар шинжиж үзэхэд, хүн төрөлхтөн бүхэлдээ 81 удаа сүйрч байсаныг олж харсан, зөвхөн цөөн тооны хүмүүс амьд гарч, багахан хэмжээний өнө эртний соёл иргэншил үлдэж, дараагийн үед шилжин орж, балар эртний болхи бүдүүлгээр амьдардаг. Хүн төрөлхтөн хангалттай өсч үржихэд, эцэст нь дахин соёл иргэншил бий болдог. Ингэж 81 удаа ийм мөчлөгийн өөрчлөлтийг өнгөрөөгөөд, би үүний төгсгөл хүртэл шалгаагүй. Хятад хүн тэнгэрийн цаг, газрын ашиг, хүний эв нэгдлийг ярьдаг. Янз янзын тэнгэрийн үзэгдлийн өөрчлөлтүүд, янз янзын тэнгэрийн цаг хугацаанаас болж, энгийн хүний нийгэмд янз янзын нийгмийн байдлуудыг бий болгодог. Физикээр яривал, бие бодийн хөдөлгөөнд зүй тогтол байдаг гэж ярьдаг, сансар ертөнцийн хөдөлгөөн ч бас адилхан.

Саяны та бүгдэд өнө эртний соёлыг ярьсан гол учир нь: Чигон бол бидний өнөөгийн хүн төрөлхтний үед бий болсон зүйл биш, энэ нь өнө удаан жилийн өмнөөс уламжлагдан ирсэн, бас нэг янзын өнө эртний соёл юм. Бид шашны судраас зарим нэг өгүүллэгийг олж болно. Шагжамүни тэр үед ингэж ярьсан, тэр маш олон миллиард галавын өмнө бясалгаад Бумбад хүрсэн. Нэг галавт хэдэн жил байдаг вэ? Нэг галавт маш олон миллиард жил байдаг, ийм аугаа тоон үсгийг ёстой сэтгэшгүй. Хэрэв үнэн байвал, энэ хүн төрөлхтний түүхтэй, бүх л дэлхийн өөрчлөлтүүд зохицсон юм биш үү? Мөн Шагжамүни өөрөөс нь өмнө бас өнө эртний үеийн зургаан Будда байсан гэж ярьсан, тэр бас багштай байсан гэх мэт, бүгд олон миллиард галав жилийн өмнө бясалгаж Бумбад хүрсэн. Хэрэв эдгээр зүйлс бүгд үнэн бол, бидний өнөөгийн нийгэмд тарсан тэдгээр жинхэнэ ариун бясалгал, жинхэнэ уламжлагдсан бясалгал, ийм бясалгах арга байхгүй байна гэж үү? Би үүнийг мэдээж байна гэж хариулна, гэвч их биш. Одоо хуурмаг чигон, зохиомол чигон, сүнс шингүүлсэн тэр янзын хүн, дураараа зарим зүйлийг зохион бичиж хүнийг хууран мэхлэдэг, жинхэнэ чигоноос маш их давамгайлдаг, аль нь үнэн, аль нь хуурмаг гэдгийг ялгахад хэцүү. Жинхэнэ чигоныг тийм амар ялгахад хэцүү, бас тийм амар олдохгүй.

Үнэндээ зөвхөн чигон нь өнө удаан жилээс үлдсэн зүйл биш, Тайжи, Хэту, Луошу, Жоуей, Найман төлөг гэх мэт, бүгд өнө эртний үеийн үлдэгдэл юм. Иймээс бид өнөөдөр энгийн хүнийхээр түүнийг судлахад, түүнийг мэдэхэд, яаж судалсан ч ойлгохгүй. Энгийн хүний энэ давхаргад, энэ байдлаар, энэ үзэл бодлын байдалд, жинхэнэ зүйлийг ойлгож чадахгүй.

Чигон бол бясалгал

Нэгэнт Чигон өнө удаан жилийн түүхтэй юм бол, энэ нь чухам юунд зориулагдсан юм бэ? Би та нарт хэлье, бидний энэ нь Буддын бясалгалын аугаа ном юм, мэдээж Буддаг бясалгана; тэгвэл Бумба мэдээж Бумбыг бясалгаад Бумбад хүрнэ. Би та нарт хэлье, энэ "Будда" бол сохор сүсэг бишрэл биш юм. Энэ "Будда" бол самгарьд хэл юм, энэ нь эртний Энэтхэг үг. Тэр үед Хятдад нэвтэрэхэд хоёр ханзаас бүрдсэн байсан, "Фо-Туо" гэж уншигдана, бас зарим нь үүнийг "Фу-Ту" гэж орчуулсан. Тарсаар байгаад, хятад хүн нэг ханзыг нь орхиж, зөвхөн "Фо" гэж нэрлэсэн. Хятадаар орчуулбал, үүний утга нь юу вэ? Энэ нь гэгээрэгч гэсэн үг, бясалгалаар гэгээрсэн хүн юм. Энэ нь яаж сохор сүсэг бишрэл байх юм?

Та бүгд боддоо, бясалгал ер бусын чадварыг гаргадаг. Өнөөдөр 6 төрлийн гон чадвар дэлхий дээр нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, гэвч энэнээс ч илүү байгаа, би хэлбэл, жинхэнэ гон чадвар хэдэн арван мянгаас дээш байдаг. Хүн энд суугаад, гар хөлөө хөдөлгөхгүйгээр, хүн гар хөлөө хөдөлгөсөн ч хийж чадахгүй зүйлийг хийж чаддаг; сансар ертөнцийн орон зай болгоны жинхэнэ ёсыг хардаг, сансар ертөнцийн үнэн байдлыг хардаг; энгийн хүний харахгүй зүйлийг хардаг. Энэ нь бясалгаад Бумбад хүрсэн хүн биш гэж үү? аугаа гэгээрэгч биш гэж үү? энгийн хүнтэй адил гэж ярьж болох юм уу? Бясалгаад гэгээрсэн хүн биш гэж үү? гэгээрэгч гэж дуудаж болохгүй гэж үү? эртний Энэтхэг хэлэнд орчуулбал Будда гэсэн үг. Үнэндээ ийм л юм, Чигон бол үүнд л зориулагдсан юм.

Чигоныг ярихад, зарим хүн ингэж ярьдаг: өвчин байхгүй бол, хэн чигоноор хичээллэх юм? Битүү үгээр бол, чигон бол өвчинг эдгээдэг, энэ нь маш гүехэн ойлголт юм. Та бүгдийг буруу шааж болохгүй, яагаад гэвэл маш олон чигоны багш нар бүгд өвчнийг арилгах биеэ боловсруулах л зүйлийг заадаг, бүгд өвчнийг арилгах, биеэ боловсруулахыг л ярьдаг, хэн ч дээд давхарга руу заагаагүй. Энэ нь хүний гон аргыг муулж байгаа юм биш, түүний үүрэг нь өвчнийг арилгах, биеэ боловсруулах тэр давхаргын зүйлийг зааж тараах, чигоныг өргөн дэлгэж заах л юм. Маш олон хүн дээд давхарга руу бясалгах хүсэлтэй байдаг, ийм бодолтой, ийм хүсэлтэй байдаг, гэвч бясалгах ном олддоггүй, эцэст нь маш их хүндрэлтэй болж, маш олон асуудал гардаг. Мэдээж жинхэнэ дээд давхаргад бясалгал заан тараахад, маш том асуудал холбогддог, иймээс бид нийгэмд хариуцлагатай, хүнд хариуцлагатай байхын дагуугаар, бясалгалыг заан тарааж байгаа нь ерөнхийдөө үр дүн сайн байгаа. Зарим зүйлс үнэндээ маш өндөр, ярихад сохор сүсэг бишрэл юм шиг, гэвч, бид үүнийг аль болохуйц орчин үеийн шинжлэх ухаанаар тайлбарлая.

Бид зарим зүйлсийг ярихад, зарим хүн сохор сүсэг бишрэл гэдэг. Яагаад вэ? Түүний шалгуур нь шинжлэх ухаан олж мэдээгүй, эсвэл тэр өөрөө харилцаж үзээгүй, тэр орших боломжгүй гэж бодож байгаагаа бүгдийг нь сохор сүсэг бишрэл, идеал гэж үздэг, тэр ийм л төсөөлөлтэй. Ийм төсөөлөл нь зөв юм уу? шинжлэх ухаанд таниагүй зүйлийг, ийм байдалд хөгжиж байгаагүй нь, сохор сүсэг бишрэл, идеал гэж ярьж болох юм уу? тэр өөрөө сохор сүсэг бишрэлд автсан биш гэж үү? идеал биш гэж үү? Энэ төсөөллийн дагуугаар, шинжлэх ухаан яаж хөгжиж, яаж дэвших юм? Хүн төрөлхтний нийгэм бас урагшаа хөгжиж чадахгүй болчихно. Бидний шинжлэх ухаанд нээсэн бүх зүйлс урьд нь байхгүй байсан зүйлс, бүгдийг нь сохор сүсэг бишрэл гэж үзвэл, мэдээж хөгжих хэрэггүй болчихно. Чигон бол ямар ч идеал зүйл биш, маш олон хүн чигоныг мэддэггүй, иймээс үргэлж чигоныг идеал гэж үздэг. Одоо тоног төхөөрөмжөөр чигон багш нарын бие дээр дэд авианы долгион, хэт авианы долгион, цахилгаан соронзон долгион, хэт улаан туяа, хэт ягаан туяа, гамма туяа, нейтрон, атом мөн металын микроэлемент гэх мэт бүрэлдэхүүн байдгыг шалгаж мэдсэн, эдгээр бүгдэд бие бодийн зүйлс оршиж байгаа биш гэж үү? Тэд бас бие бодь. Аливаа зүйл бүгд бие бодиор бүрэлдсэн биш гэж үү? Бусад цаг хугацааны орон зайнууд бас л бие бодиор бүрэлдсэн биш гэж үү? Яаж түүнийг сохор сүсэг бишрэл гэж хэлж болох юм? Нэгэнт чигон Будда болгох бясалгал юм бол, зайлшгүй маш олон гүн гүнзгий асуудалтай холбогддог, бид бүгдийг нь ярих болно. Нэгэнт чигон үүнд зориулагдсан юм бол, бид яагаад чигон гэж нэрлэсэн бэ? Үүнийг үнэндээ чигон гэж нэрлэдэггүй, юу гэж нэрлэх үү? "бясалгал" гэдэг, бясалгал л юм. Мэдээж, энэ нь өөр тодорхой нэртэй, ерөнхийд нь бясалгал л гэдэг. Тэгвэл яагаад чигон гэж нэрлэдэг вэ? Та бүгд мэднэ, чигон нийгэмд дэлгэрээд, 20 гаруй жилийн түүхтэй болсон, "Соёлын их хувьсгал"-ын дунд үеэс эхэлж, сүүл үед нь оргил үедээ хүрсэн. Та бүгд боддоо, тэр үед хэт зүүний бодлын хүчин маш айхтар байсан. Бид чигоны өнө эртний соёлын үеийн нэрийг ярихгүй, бид энэ удаагийн хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн явцад, энэ нь феодлын үеийг дамжсан, тиймээс энэ нь үргэлж феодлын өнгө аястай нэрүүд байдаг. Шашинтай холбоотой байснаар, үргэлж шашны өнгө аястай нэрнүүд байдаг. Жишээлбэл: "Бумба бясалгалын аугаа ном", "Очир номлол", "Архадын ном", "Буддын бясалгалын аугаа ном", "Есөн удаа эргэх алтан үрлийн увидас" гэсэн нэрүүд байсан. Хэрэв "Соёлын их хувьсгал"-ын үеэр энэ нэрүүдийг хэлбэл, чамайг буруу шаан шүүмжлэхгүй гэж үү? Чигон багш нар чигоныг заан тараах хүсэл нь ариун байсан ч, ард иргэдийн өвчнийг арилгах биеийг нь боловсруулахын тулд, хүмүүсийн биеийн байдлыг сайжруулах нь ямар сайн юм бэ, тэгсэн ч болохгүй, хүмүүс ингэж нэрлэж зүрхлэдэггүй байсан. Тиймээс маш олон чигоны багш нар чигоныг заан тараахын тулд《Үрлийн ном》,《Бумбын жаяг》гэсэн номнуудаас үгийг нь тасдаж өөрийн дураар гуйвуулж хоёр ханзыг нь аваад чигон гэж нэрлэсэн. Зарим хүн бас чигон гэдэг нэр томьёог судалдаг, гэвч үүнийг судлах ямар ч зүйл байхгүй. Хуучин үүнийг бясалгал л гэдэг. Чигон бол зөвхөн орчин үеийн хүмүүсийн үзэл санааны нийцэлд бий болсон шинэ нэр томьёо л юм.

Бясалгахад яагаад гон өсдөггүй вэ

Бясалгахад яагаад гон өсдөггүй вэ? Маш олон хүн ийм бодолтой байдаг: би бясалгаад жинхэнэ уламжилж аваагүй, аль нэгэн багш надад хосгүй эрдмээ заавал, эсвэл дээд зэргийн хөдөлгөөнийг заавал, миний гон дээш өснө. Одоо хүмүүсийн 95% нь ийм бодолтой байдаг, би үүнийг маш инээдэмтэй гэж боддог. Яагаад инээдэмтэй гэж? Яагаад гэвэл чигон бол энгийн хүний мэргэжил биш, энэ нь бүхэлдээ ер бусын зүйл юм, тэгвэл дээд давхаргын ёсоор үүнийг хэмжих ёстой. Би та бүгдэд хэлье, гон дээшлэхгүйн үндсэн учир нь: "бясалгах, дасгал хийх" гэсэн хоёр үг юм. Хүмүүс зөвхөн дасгал хийхийг нь чухалчилан үздэг, гэхдээ бясалгахыг чухалчилан үздэггүй. Чи гаднаас нь хүсвэл, яаж хүсээд ч олохгүй. Чи нэг энгийн хүний биетэй, энгийн хүний гар, энгийн хүний бодол санаатай, чи дээд энергийн бие бодийг гон болгон хувиргахыг хүсч байна гэж үү? Дээшээ өсчих юм уу? Тийм амар юм уу! Үүнийг би харвал ёстой тоглоом юм. Энэ нь гаднаас нь хүсч байгаатай адил, мөн гаднаас нь олж байна, хэзээ ч олдохгүй.

Энэ нь бидний энгийн хүний дундын ямар нэг мэргэжилтэй адил биш, чи мөнгө төлөөд, мэргэжилтэй болчихно. Энэ бол ийм учиртай биш. Энэ нь энгийн хүний энэ давхаргаас гарсан зүйл, иймээс чамайг энгийн бус ёсоор шаардах ёстой. Яаж шаардах вэ? Чи дотогш бясалгах ёстой, гаднаас нь олж болохгүй. Өчнөөн хүн бүгд гаднаас нь хүсдэг, өнөөдөр энийг хүсдэг, маргааш нь нөгөөдөхийг нь хүсдэг, мөн зууралдсан сэтгэлээ зуурчихаад гон чадварыг хүсч байдаг, янз бүрийн зорилготой. Зарим хүн бас Чигоны багш болохыг хүсдэг, бас өвчнийг эдгээж мөнгөтөй болохыг хүсдэг! жинхэнэ бясалгахдаа өөрийнхөө сэтгэлийг бясалгах ёстой, зан авирыг бясалгах гэдэг. Жишээлбэл, бид хүн хүний зөрчлийн дунд, өөрийнхөө хүсэл сэтгэлээ, янз бүрийн хүслийг даруухан байлгах ёстой. Өөрийнхөө ашгийн тулд булаацалдаж тэмцэхэд, чи гоноо өсгөх хүсэлтэй гэж үү, тийм амар юм уу! Чи энгийн хүнтэй адил болсон биш гэж үү? Чи яаж гоноо өсгөх юм? Тиймээс чи өөрийн зан авираа чухалчилж бясалгавал, чиний гон дээш өснө, давхарга чинь дээширчихнэ.

Зан авир гэж юу вэ? Зан авирт буян (бие бодийн нэг төрөл); тэвчээр; ухамсар багтдаг; гээх бас багтана, энгийн хүний янз бүрийн хүсэл, янз бүрийн зууралдсан сэтгэлийг орхих; бас зовлонг амсаж чадах гэх мэт, маш олон талын зүйл багтдаг. Хүний зан авирын бүх талыг бүгдийг нь дээшлүүлэх ёстой, ингэвэл чи жинхэнэ дээшээ явна, энэ бол гон хүчийг дээшлүүлэх гол учрын нэг юм.

Зарим хүмүүс ингэж боддог: чиний ярьж байгаа зан авирын асуудал, энэ бол үзэл ухамсарын хэлбэрийн дундын зүйл, хүний үзэл санааны байдлын зүйл юм, тэр бол бидний бясалгаж байгаа гонтой адил нэг зүйл биш юм. Яагаад нэг зүйл биш гэж? Бидний үзэл санааны оронд угаасаа бие бодь анхдагч уу эсвэл оюун ухаан анхдагч уу гэсэн асуулт байдаг, үргэлж энэ асуудал дээр шүүмжлэн хэлэлцсээр, маргалдсаар байдаг. Үнэндээ би та бүхэнд хэлье, бие бодь ба оюун ухаан нь адил чанартай. Хүний бие судлалын шинжлэх ухааны судлалаар, одоогийн эрдэмтэд ингэж үздэг: хүний тархинаас гарсан бодол нь бие бодь юм. Тэгвэл тэдгээр нь бие бодийн орших зүйл юм, тэдгээр нь хүний оюун ухааны зүйлүүд биш гэж үү? Тэдгээр нь адил чанартай биш гэж үү? миний ярьж байгаа сансар ертөнц шиг, түүнд бие бодь оршдог, мөн түүнд мөн чанар оршдог. Сансар ертөнцийн үнэн, нинжин, тэвчээр гэсэн мөн чанар, энгийн хүн түүний оршиж байгааг мэдэрдэггүй, яагаад гэвэл энгийн хүн бүгд нэг давхаргад байдаг. Чи энгийн хүний энэ давхаргаас гарчихвал, энэ мөн чанарыг мэдэрнэ. Яаж мэдрэх вэ? Сансар ертөнцийн аливаа бие бодь, бүхэл сансар ертөнцөд манарсан бүх бие бодь нь бүгд сүнст бодис, бүгд бодол санаатай, бүгд сансар ертөнцийн ном өөр өөр давхаргад оршин байгаа хэлбэр нь юм. Тэд чамайг дээш алгасуулахгүй, чи дээшлэх хүсэлтэй байсан ч, дээшлэхгүй, тэр чамайг яасан ч дээшлүүлэхгүй. Яагаад чамайг дээшлүүлэхгүй вэ? Яагаад гэвэл чиний зан авир дээшлээгүй. Давхарга болгон өөр өөр шалгууртай, давхаргаа дээшлүүлэхийг хүсч байвал, чи заавал өөрийн муу бодол санаагаа хаях мөн садар самуун зүйлээ хаях ёстой, тэр давхаргын шалгуурын шаардлагад уусна, ингэвэл чи дээширнэ. Чиний зан авир дээшлэхээр, чиний биенд нэг том өөрчлөлт гарна; чиний зан авир дээширчихвэл, чиний бие дэхь бие бодид өөрчлөлт гарахыг батална. Ямар өөрчлөлт вэ? Чи зууралдаад хөөцөлдөж байгаа тэдгээр муу зүйлийг, чи авч хаяна. Нэг жишээ яръя, нэг шилэнд дүүрэн садар самуун зүйл хийгээд, түүний тагыг чанга гэгч нь таглаад, ус руу шидэхэд, энэ нь усны гүнд живнэ. Чи дотор нь байгаа садар самуун зүйлсийг гаргачихвал, улам их гарахад, тэр улам дээш хөвнө; бүгдийг нь гаргачихвал, тэр бүүр дээш хөвчихнө. Бидний бясалгалын явцад, хүний биенд оршиж байгаа янз бүрийн муу зүйлийг хаях юм, тэгээд чи алгасчихна, энэ сансар ертөнцийн мөн чанар нь ийм нэг нөлөөтэй байдаг. Чи өөрийнхөө зан авираа бясалгахгүй бол, чиний ёс суртахууны хэмжүүр нь дээширэхгүй бол, муу бодол, муу бие бодийг хаяхгүй бол, тэр чамайг алгасуулахгүй, чи хэлдээ, энэ яагаад адил чанартай биш гэж? Бид нэг инээдтэй зүйл ярья, хэрэв нэг хүн энгийн хүний дунд хүсэл сэтгэл бүгд байхад, түүнийг дээшлүүлээд Будда болгоно, та бүгд боддоо ийм магадлал байх уу? Тэр магадгүй аугаа Бодиства ямар үзэсгэлэнтэйг нь харчихаад, түүнд ёс журамгүй бодол төрчихнө. Атаархах сэтгэлээ орхиогүйгээс Буддатай зөрчил үүснэ, ийм зүйл оршихыг зөвшөөрөх юм уу? Тэгвэл яах вэ? Чи заавал энгийн хүний дунд янз бүрийн муу бодол санааг бүгдийг нь хая, тэгээд л чи дээширчихнэ.

Өөрөөр яривал, чи зан авирыг чухалчилж бясалгах ёстой, сансар ертөнцийн үнэн, нинжин, тэвчээр мөн чанарыг дагаад бясалга, энгийн хүний дундын хүсэл, муу санаа, муу зүйл хийх бодлоо хая. Чиний үзэл санааны байдал нь жоохон дээширмэгц, өөрийнхөө муу зүйлийг аль хэдийн бага сага орхичихсон байна. Түүнчлэн чи бага зэрэг зовлон амсаж, гай зовлонг туулж, өөрийн нүглийг жоохон үгүй болго, тэгвэл жоохон алгасана, өөрөөр яривал, сансар ертөнцийн мөн чанар, чамайг барих хүч нь тийм их биш болчихно. Бясалгал өөрөөс шалтгаална, гон багшаас шалтгаална. Багш нь чамд нэг гон өсгөх гон өгнө, тэр гон нөлөөлж, чиний биений гаднах буяны бие бодийг гон болгон хувиргана. Чи тасралтгүйгээр дээширч, тасралтгүйгээр дээш бясалгана, чиний гон багана бас тасралтгүйгээр дээш нэвтэрнэ. Бясалгадаг хүний хувьд, энгийн хүний байгаа орчинд өөрийгөө бясалгах ёстой, өөрийгөө хатуужуулах, аажмаар өөрийнхөө тэр зууралдсан сэтгэл, янз бүрийн хүслийг хаях ёстой. Бидний хүн төрөлхтний ер нь сайн гэж үздэг зүйлийг, чи дээд давхаргаас харахад ер нь муу байдаг. Иймээс хүмүүс сайн зүйл гэж үзэхэд, энгийн хүний дунд өөрийнх нь ашиг улам их олдоход, улам сайн амьдрахад, аугаа гэгээрэгч харахад, энэ хүн улам муу болсон юм. Юу нь муу гэж? Тэр улам ихийг олоход, улам өөр хүнийг хохирооно, олох ёсгүй зүйлээ олсон, тэр өөрийн нэр хүндийг чухал гэж үзнэ, тэгээд тэр буянаа алддаг. Чи гоноо өсгөхийг хүсээд, зан авираа чухалчилж бясалгахгүй бол, чиний гон үндсэндээ дээшлэхгүй.

Бидний бясалгалын оронд хүний сүнс үхдэггүй гэж ярьдаг. Хуучин хүний сүнсийг ярихад, хүмүүс магадгүй сохор сүсэг бишрэл гэж ярьдаг байсан. Та бүгд мэднэ, физикийн судлал бидний хүний биеийг судлахад, молекул, протон, электрон байдаг, цааш судлахад, кварк, нейтрон, гэх мэтчилэн байдаг. Энд хүрсний дараа микроскопоор цааш харагдахгүй болчихдог. Гэвч энэ нь амьны эх сурвалж, бие бодийн эх сурвалжаас маш хол зөрсөн байдаг. Та бүгд мэднэ, атомын цөм задрахад, маш том энергийн мөргөлдөөн ба маш том хэмжээний дулаан байжиж түүнд хуралт гардаг, тэгээд атом задарна. Хүн үхэхэд, хүний биеийн атомын цөм яаж хамаагүй үхэх юм? Тиймээс бид ингэж олж мэдсэн, хүн үхэхэд, зөвхөн бидний энэ давхаргын орон зайд, энэ давхаргын хамгийн том молекулын бүрэлдэхүүний хэсэг унадаг; өөр орон зайд байгаа түүний бие нь устаагүй. Та бүгд бодол доо, микроскопоор хүний биеийг харахад ямар байх вэ? Хүний бүхэл бие хөдөлж байдаг, чи тэнд суугаад хөдлөхгүй, гэхдээ бүх бие чинь хөдөлж байдаг, молекулын эсүүд хөдөлж байдаг, бүхэл бие элсээр хийгдсэн юм шиг сул байдаг. Микроскопоор хүний биеийг харахад ийм л байдаг, бидний нүдээр хардаг биенээс шал өөр байдаг. Учир нь хүний хоёр нүд чамд хуурамч байдлыг бий болгодог, чамд эдгээр зүйлсийг харагдуулдаггүй. Тэнгэрийн нүд нээгдэхэд, юмыг томруулж харж болно, угаасаа энэ нь хүний төрөлх чадвар юм, одоо үүнийг онцгой чадвар гэж нэрлэдэг, чи өөрийн онцгой чадварыг гаргахыг хүсвэл, үндсэндээ буцаж үнэнд хүрэх ёстой, бясалгаад буцах ёстой. Бид нар энэ буяныг ярья. Тэдгээр нь хоорондоо ямар холбоотой вэ? Бид үүнийг дэлгэрэнгүй ярья. Бидний хүн маш олон орон зай болгонд нэг нэг биетэй оршдог. Бид одоо хүний биеийн бүрэлдэхүүнийг харахад, хамгийн том нь эс юм. Энэ нь бидний энэ махан бие юм. Хэрэв чи эс, молекулын хооронд орчихвол, молекул молекулын хооронд орчихвол, чи өөр орон зайд орсон гэж биеэрээ мэдэрнэ. Тэр биеийн оршиж байгаа нь ямар хэлбэртэй вэ? Мэдээж чи үүнийг одоогийн энэ орон зайны ухагдахуунаар ойлгож болохгүй, чиний бие тэр янзын орон зайны орших хэлбэрийн шаардлагаар уусах ёстой. Өөр орон зайд байгаа бие нь угаасаа томрох жижигрэх хэлбэрээр байж чаддаг, тэр үед чи тэр орон зайг зүйрлэшгүй өргөн гэдгийг олж мэднэ. Энэ бол өөр орон зайн оршилдохь хялбархан нэг хэлбэр нь юм, нэг цагт нэг газарт өөр орон зайнууд цуг оршиж байдаг. Хүн бусад маш олон орон зай болгонд тусгай тогтсон биетэй байдаг, мөн нэг тусгай тогтсон орон зайнд, хүний биений эргэн тойронд тийм нэг орон оршдог. Ямар орон бэ? Энэ орон нь бидний яриад байгаа буян юм. Буян бол цагаан бие бодь, энэ нь хуучны хүний оюун ухааны зүйл гэж үздэгтэй адил биш, эсвэл хүний ухамсарын хэлбэрийн зүйлтэй адил биш. Энэ нь эргэлзээгүй бие бодийн оршил юм, иймээс дээр үед хөгшин хүмүүс "Буянаа хадгалах", "Буянаа алдах" гэж ярьдаг, энэ үг нь маш зөв юм. Энэ буян хүний биений эргэн тойронд нэг орон болон үүсдэг, хуучин Бумбад, багш шавийг хайдаг, харин шавь багшийг хайдаггүй гэж ярьдаг. Энэ нь ямар утгатай вэ? Тэр энэ шавийн биед байгаа буяны бүрэлдэхүүн их үү бага уу гэдгийг хардаг, их бол, тэр бясалгахад амар; их биш байвал, түүнд бясалгахад амаргүй, тэр өндөр гоныг өсгөхөд маш хэцүү. Мөн түүнчлэн хар бие бодь цуг оршдог, бид үүнийг нүгэл гэдэг, Буддын шашинд үүнийг харгис нүгэл гэж нэрлэдэг. Цагаан бие бодь хар бие бодьтой нэг цагт зэрэгцэн оршиж байдаг. Энэ хоёр бие бодь хоорондоо ямар харилцаатай вэ? Буяны энэ бие бодь нь бид зовлонг амсаж, хатуу цагийг даагаад, сайн зүйлийг хийсний дараа олсон зүйл; хар бие бодь нь хүн муу зүйлийг хийхэд, муу зүйл хийснээс, эсвэл хүнийг дээрэлхэхэд, ийм хар бие бодийг олдог. Одоо үед зөвхөн ашиг хонжоо хөөцөлдөхөөс гадна, зарим хүн хийхгүй муу зүйл гэж байхгүй, мөнгөний төлөө, ямар ч муу зүйлийг хийдэг: хүн алж амийг хорлох, хүн хөлсөлж хүн алуулах, ижил хүйстэн болох, хар тамхи татах гэх мэт, ямар ч зүйл байдаг. Хүн муу зүйл хийхэд, буянаа алддаг. Яаж алдах вэ? Энэ хүн хүнийг загнахад, өөрт нь ашигтай болсон гэж бодоод, уур нь гардаг. Энэ сансар ертөнцөд нэг ёс байдаг, алдахгүй бол олдохгүй гэдэг, олдвол алдана, чи алдахгүй бол, чамайг заавал алдуулна. Хэн ийм нөлөө гаргадаг вэ? Сансар ертөнцийн энэ мөн чанар нь энэ нөлөөг гаргадаг, иймээс чи зөвхөн олохыг бодож болохгүй. Тэгвэл яах вэ? Тэр хүнийг загнахад, хүнийг дээрэлхэхэд, тэр буянаа хүнд өгнө; цаад хүн нь гомдол талд харъяалагддаг, алдсан, гай зовлонд тулгарсан тал нь юм, иймээс түүнд нөхнө. Тэр түүнийг загнавал, загнахын даруугаар, өөрийнхөө орон зайн хүрээнээс нэг буян нисч нөгөө хүний биед бууна. Тэр түүнийг улам загнавал, илүү буянг түүнд өгдөг. Мөн хүн цохих, хүнийг дээрэлхэх нь бас адилхан. Тэр нөгөө хүнийг нэг цохиход, нэг өшиглөхөд, энэ хүн хэдий чанга цохино төдий чинээ буянаа түүнд өгнө. Энгийн хүн энэ давхаргын ёсыг хардаггүй. Тэр хүнд дээрэлхүүлсэн гэж бодон, тэвчиж чадахгүй: Чи намайг цохисон, би чамайг эргүүлээд цохино. "Баам" гээд эргүүлээд цохиход, тэр буяныг эргүүлээд түлхсэн, энэ хоёр хүн юуг ч алдаж оноогүй. Магадгүй тэр ингэж бодно: чи намайг нэг цохилоо, би чамайг хоёр цохино, эс бөгөөс уураа гаргаж чадахгүй. Тэр дахин нэг цохиход, өөрөөсөө дахин нэг буянг түүнд өгчихнө.

Яагаад энэ буянаа ийм чухал гэж үздэг вэ? Энэ буяны хувиралт ямар харилцаатай байдаг вэ? Шашинд ингэж ярьдаг: энэ буян байвал, энэ насандаа олохгүй бол дараагийн насандаа олно. Тэр юуг олох гэж? Түүний буян нь их, магадгүй том дарга болно, маш баян болно, юу хүссэнээ авч болно, энэ нь буянаараа сольж олсон юм. Шашинд бас ингэж ярьдаг, энэ хүнд буян байхгүй бол, бие сүнс нь хоёулаа устана. Түүний сүнс нь устчихна, тэр үхсэний дараа бүгд үгүй болно, юу ч байхгүй болно. Харин бидний бясалгалын оронд ярьдаг буян нь шууд гонд хувирч болно. Бид нар буян яаж гонд хувирдагыг ярья. Бясалгалын оронд ийм нэг үг байдаг, "бясалгал өөрөөс шалтгаална, гон багшаас шалтгаална". Гэвч зарим хүн ингэж ярьдаг, "тогоо зуух барьж, эмийг үрэл болгоно", бодол санааны хөдөлгөөнийг тэр маш чухал гэж боддог. Би чамд хэлье, жоохон ч чухал биш, чи их бодоод байвал, энэ нь зууралдсан сэтгэл болно. Чи чухалчилаад байвал, чи зууралдаад хөөцөлдөж байгаа юм биш үү? Бясалгал өөрөөс шалтгаална, гон багшаас шалтгаална, чамд энэ хүсэл байвал л болно. Мөн үнэхээр энэ зүйлийг хийсэн нь бол багш юм, чи үндсэндээ хийж чадахгүй. Чи нэг энгийн хүний л биетэй, чи дээд энергийн бие бодиор бүтсэн тэр дээд зэргийн амь бодид хувирч чадах юм уу? Үндсэндээ боломжгүй. Ярихад л инээдтэй. Хүний бие өөр орон зайд хувирах явц нь маш гүн нарийн, маш их ярвигтай, чи үндсэндээ эдгээр зүйлсийг хийж чадахгүй.

Багш нь чамд ямар зүйлийг өгөх вэ? чамд гон өсгөх гэж нэг гон өгнө.Учир нь буян хүний биений гадна байдаг, хүний жинхэнэ гон нь буянаар үүсдэг. Хүний давхаргын өндөр нам нь, гон хүч нь хэр их нь, бүгд буянаар үүсдэг. Тэр нь чиний буянг гонд хувиргаад, мушгираа хэлбэрээр дээшээ өсгөдөг. Жинхэнэ хүний давхаргын өндөр намыг шийдвэрлэдэг гон бол хүний биеийн гадна өсдөг, эцэст нь мушгирсан хэлбэрээр толгойн дээд хэсэгт хүрсэний дараа нэг гон багана бий болдог. Энэ хүний гон хэр өндөр байгааг нь, түүний гон багана хэр өндөрийг нь нэг хараад л мэдчихнэ, энэ нь түүний давхарга юм, Буддын шашинд бүтээлийн орон гэдэг. Зарим хүн самтат суухдаа сүнс нь биенээсээ гарч чаддаг, гэнэт өндөрт гарчихдаг, өшөө өндөрт гарвал, гарч чадахгүй, дээшээ гарч зүрхлэхгүй. Тэр бол өөрийнх нь гон баганад суугаад дээш явсан нь юм, тэр иймэрхүү өндөрт л гарч чадна. Учир нь түүний гон багана тэр л өндөрт байгаа юм, дахин өндөрт тэр гарч чадахгүй, энэ нь Буддын шашинд ярьдаг бүтээлийн орны асуудал юм.

Зан авирыг хэр өндөрт байгааг хэмжих, бас нэг шалгуур байдаг. Шалгуур нь гон баганатай адилхан нэг орон зайд оршдоггүй, харин тэд нэг цагт оршдог. Зан авир чинь бясалгаад дээширсэн, жишээ нь энгийн хүний дунд, хүн чамайг загнасан, чи дуугүй байсан, чиний сэтгэл маш тайван байна; чамайг нэг цохиход, чи бас л дугараагүй, инээгээд л өнгөрөөсөн, энэ хүний зан авир аль хэдийн өндөр болсон юм. Тэгвэл чи бол бясалгал хийж байгаа хүн, чи юуг олж авах ёстой вэ? Чи гоныг олох гэж байгаа биз дээ? Чиний зан авир дээширэхэд, гон чинь бас дээширнэ. Хэдий чинээ зан авир өндөр байна төдий чинээ гон өндөр гэсэн үг. Энэ бол туйлын үнэн юм. Хуучин зарим хүн парк дотор дасгалаа хийсэн ч, гэртээ хийсэн ч, хийхдээ маш их чармайдаг, маш их сүсэгтэй, мөн гайгүй хийсэн.Үүднээс гараад шал өөр хүн болдог, өөрийнхөөрөө л хийдэг, энгийн хүний дунд нэр хүнд, ашгийн төлөө хүнтэй булаацалдаж тэмцэхэд, түүний гон өсөх юм уу? Үндсэндээ үгүй, түүний өвчин ч сайжрахгүй, энэ бас нэг учир нь юм. Яагаад зарим хүн удаан хугацаагаар бясалгаад өвчин нь сайжирдаггүй вэ? чигон бол бясалгал, ер бусын зүйл юм, энэ нь энгийн хүний дундын гимнастиктай адил биш, заавал зан авираа чухалчилвал, өвчин сайжирна эсвэл гон өснө.

Зарим хүн ингэж үздэг, "тогоо зуух барьж, эмийг үрэл болгох", энэ үрлийг гон гэдэг, гэвч биш. Энэ үрэл нь зөвхөн нэг хэсэг энергийг хадгалдаг, тэр нь энергийн бүхэл хэсэг биш. Үрэл гэж ямар зүйл юм бэ? Та бүгд мэднэ, бидэнд бас өөр нэг хэсэг амийг бясалгадаг зүйл байдаг, биенээс гон чадвар гардаг, бас маш олон арга увидаст зүйл гардаг. Эдгээр зүйл ихэнх нь түгжигддэг, чамаар ашиглуулахгүй. Маш олон гон чадвар байдаг, арван мянгаас дээш гон чадвар байдаг, үүсмэгц түгжигддэг. Яагаад гаргахгүй вэ? Зорилго нь чамайг энгийн хүний нийгэмд хамаагүй ашиглуулж юм хийлгүүлэхгүй, бас энгийн хүний нийгмийг хамаагүй үймүүлж болохгүй, бас хамаагүй энгийн хүний нийгэмд чиний чадварыг илрүүлж болохгүй, ингэвээс энгийн хүний нийгмийн байдлыг бусниулна. Маш олон хүн ухамсраараа бясалгадаг, чи түүнд бүхнийг илрүүлчихвэл, хүн үнэн гэж хараад, бүгд ирж бясалгана, арван хар нүгэлтэй, уучлашгүй ялтай хүн ч ирж бясалгана, ийм байвал болохгүй. Чамаар ингэж гайхуулуулахгүй; чи бас муу зүйл хийхдээ амархан, яагаад гэвэл чи түүний хувь ерөөлийн харилцааг харж чадахгүй, чи түүний мөн чанарыг харж чадахгүй, чи сайн зүйл хийж байна гэж бодно, гэхдээ магадгүй муу зүйл хийчихнэ, иймээс чамайг ашиглуулахгүй. Яагаад гэвэл муу зүйл хиймэгц, давхарга доош унана, ямар ч үр дүнгүй бясалгачихна, иймээс маш олон гон чадвар нь түгжигдчихдэг. Тэгвэл яах вэ? Гон нь нээгдэж гэгээрэх тэр өдөр, энэ үрэл нь тэсрэх бөмбөг шиг тэсэрч, энэ нь бүх гон чадварыг, биений бүх цоож ба бүх сүвийг бүгдийг нь тэсэлж нээнэ, "пад" гээд бүгдийг нь доргиож нээнэ, үүнд л хэрэглэгддэг. Хуушаан нас барахад, цогцыг нь чандарласаны дараа шарил нь байна, зарим хүн үүнийг яс, шүд нь гэж ярьдаг. Яагаад энгийн хүнд байдаггүй вэ? энэ нь үрэл нь дэлбэрсэн юм, түүний энерги нь гарч чөлөөлөгдсөн, түүнд угаасаа өөр орон зайны их хэмжээний бие бодь агуулагддаг. Тэр ямар боловч бие бодийн орших зүйлүүд юм, гэвч тэр ямар ч хэрэггүй. Одоогийн хүн үүнийг маш эрхэм зүйл гэж үздэг, энэ нь энергитэй, гэрэлтэй мөн маш хатуу юм. Ийм л зүйл юм.

Гон өсдөггүй бас нэг учир байдаг, дээд давхаргын номыг мэдэхгүй, дээш бясалгаж чадахгүй. Энэ нь юу гэсэн утгатай вэ? Миний сая ярьсантай адил, зарим хүн маш олон бясалгалаар хичээллэдэг, би чамд ярья, хэр их сурсан ч нөлөөгүй, бага сургуулийн сурагч хэвээрээ л байна, бясалгал дахь бага сургуулийн сурагч гэсэн үг, бүгд доод давхаргын ёс юм. Чи энэ доод давхаргын ёсоор дээд давхарга руу бясалгахад ямар ч удирдах нөлөө байхгүй. Их сургуульд бага сургуулийн сурах бичгийг уншиж байгаа бол, чи бага сургуулийн сурагч хэвээрээ л юм, яаж их сурсан ч хэрэггүй, эсрэгээр бүр ч муу. Өөр өөр давхаргад өөр өөр ном байдаг. Ном өөр өөр давхаргад өөр өөр удирдах нөлөөтэй, иймээс чи доод давхаргын ёсоор дээд давхарга руу бясалгахад чамайг удирдаж чадахгүй. Бидний үүнээс хойш тодорхойлон өгүүлэх зүйлүүд нь бүгд дээд давхаргын бясалгах ёс юм, би өөр өөр давхаргын зүйлүүдийг нэгтгэн ярина, иймээс чиний үүнээс хойших бясалгалын дунд үргэлж чамайг удирдах нөлөөтэй байна. Надад хэдэн ном, кассет, мөн дүрст бичлэг байгаа, чи үүн дундаас ингэж олж мэднэ, чи нэг удаа үзэж, сонссоны дараа, нэг хэсэг хугацааны дараа дахиад үзээд, сонсохдоо, чамайг бас л удирдах нөлөөтэй байхыг батална. Чи бас үргэлж өөрийгөө дээшлүүлж байгаа, үргэлж чамайг удирдах нөлөөтэй байна, энэ бол ном. Бясалгаад гон нь өсөхгүй хоёр учир нь энэ л юм: дээд давхаргын номыг мэдэхгүй бол бясалгах ном байхгүй; дотогшоо бясалгахгүй, зан авирыг бясалгахгүй бол, гон өсөхгүй. Ийм л хоёр учиртай юм.

Фалунь Дафагийн онцлог

Бидний Фалунь Дафа бол Буддын 84000 номын үүдний нэг нь юм, бидний энэ удаагийн хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхийн үед ер дэлгэрч байгаагүй, гэвч өнө эртний нэг үед маш их өргөнөөр хүнийг аварсан юм. Би галавын төгсгөлийн хамгийн эцсийн хугацаанд дахин үүнийг өргөнөөр тарааж байгаа, иймээс энэ бол маш нандин юм. Би буян шууд гон болон хувирдаг ийм нэг хэлбэрийг ярьсан. Гоныг үнэндээ дасгал хийж гаргадаг биш, тэр бол бясалгаж гардаг юм. Олон хүн гоноо өсгөхийг хөөцөлддөг, зөвхөн яаж дасгал хийхийг л анхаардаг, яаж бясалгахыг анхаардаггүй, үнэндээ гон нь зан авираа бясалгасанаас гарч ирдэг. Тэгвэл бидний энд яагаад хүнд бясалгал хийхийг зааж байгаа вэ? Эхлээд яагаад хуушаан бясалгал хийдэггүй вэ? гэдгийг ярья, тэр гол нь самтат суух, ном унших, зан авираа бясалгасанаас, түүний гон өсдөг, түүний өөрийнх нь давхаргын өндөр намаас болж гон нь өсдөг. Яагаад гэвэл Шагжамүни дэлхий дээрх бүх юмыг орхи, өөрийн төрөлх биеэ ч орхи гэсэн, иймээс биеийн хөдөлгөөн хийх хэрэггүй. Бумбад бүх амийг аварна гэж ярьдаггүй, тэдэнтэй тулгардаг хүн нь, ямар ч сэтгэлтэй, ямар ч давхаргатай, ямар ч хүн байдаг юм биш, зарим хүн амиа хичээсэн сэтгэл нь их, зарим нь бага гэх мэт ийм хүн бас биш. Тэр шавийг сонгодог. Гурван шавь олж, тэдний нэгэнд л жинхэнэ уламжлан заадаг, энэ шавийн буян нь их, энэрэнгүй, асуудал гарахгүй нь зайлшгүй юм. Тиймээс тэр гол нь түүнд арга барилын зүйлийг зааж, амийг бясалгадаг. Эрдэм чадал, арга увидасын зүйлийг бясалгана, иймээс зарим хөдөлгөөн байх хэрэгтэй.

Фалунь Дафа бол зан авир, амь хоёуланг нь бясалгадаг бясалгал, иймээс хөдөлгөөнийг хийх шаардлагатай байдаг. Нэг талаар, хөдөлгөөн бол гон чадварыг адисладаг, адислах гэж юу вэ? чиний маш том гон хүчээр өөрийн чинь гон чадварыг бэхжүүлдэг, улам улам хүчтэй болгодог; нөгөө талаар чиний биенээс бас маш олон амьтай бодийг хувирган үүсгэдэг. Дээд давхаргад бясалгахдаа, Бумба нь бясалгасан нялх хүүхэд гардаг гэж ярьдаг, Буддизмд Очирваань сүйтэхгүй бие гэдэг, мөн олон олон арга увидастай зүйл хувиран гардаг. Эдгээр зүйлс бүгд арга барилын дагуугаар хувирдаг, хөдөлгөөн бол үүнийг л бясалгадаг. Бүхэл бүтэн нэг цогц зан авир, амь хос бясалгах бясалгалд, бясалгах ч хэрэгтэй, дасгал ч хийх хэрэгтэй. Би та бүгдийг энэ гон яаж ирсэнг нь ойлгосон байх гэж бодож байна, жинхэнэ чиний давхаргын өндөр намыг шийдвэрлэдэг гон, үндсэндээ дасгалаар биш, бясалгалаар гардаг юм. Чи бясалгалын явцад, энгийн хүний дунд өөрийн зан авирыг дээшлүүлэхэд, сансар ертөнцийн мөн чанарт уусахад, сансар ертөнцийн мөн чанар чамайг барихгүй болчихно, чи дээшээ алгасна. Энэ буян гонд хувираад эхлэнэ, чиний зан авирын шалгуур дээширэхийн дагуугаар, гон чинь ч дээширнэ, энэ нь ийм нэг холбоотой байдаг.

Бидний энэ бясалгал бол жинхэнэ зан авир, амь хос бясалгах бясалгалд харъяалагддаг, бидний бясалгаж байгаа гон нь биений эс болгонд хадгалагддаг, туйлын бичил байдал хүртэл оршиж байгаа бие бодийн эх сурвалжын бичлийн бүрэлдэхүүнд хадгалагддаг. Бүгд дээд энергийн бие бодийн гоныг хадгалж байдаг. Чиний гон хүч улам дээшлэхийн дагуугаар, түүний нягт нь улам нягтардаг, түүний сүр хүч бас улам томроно. Энэ янзын дээд энергийн бие бодь увидастай, яагаад гэвэл тэр хүний биений эс болгонд хадгалагддаг, амьны эх сурвалж хүртэл, тэр аажим аажмаар чиний биений эстэй адилхан хэлбэртэй болчихдог, молекулыг байрлуулах дэс дараатай бас адилхан, бүх атомын цөмийн хэлбэртэй адилхан. Гэхдээ мөн чанар нь өөрчлөгдсөн, хуучны махан биений эсээр бүтсэн тэр янзын бие биш болсон, чи таван мах бодид байхгүй болсон биш гэж үү? Мэдээж чиний бясалгал бас дуусаагүй байгаа, чи бас энгийн хүний дунд бясалгана, иймээс гаднаас нь харахад энгийн хүнтэй адил, зөвхөн нэг ялгаа нь, чамайг чиний насны хүнтэй харьцуулахад чи маш залуу харагдана. Мэдээж, эхлээд биенийхээ муу зүйлсийг, өвчинг багтааж хаяна. Гэвч, энд өвчнийг эмчлэхгүй, бид биеэ ариутгана, энэ нэр үг ч өвчнийг эмчлэх гэж ярихгүй, харин бид нар биеэ ариутгана гэж ярьдаг, жинхэнэ бясалгадаг хүний биеийг нь ариутгаж өгнө. Зарим хүн зориуд өвчнөө эмчлүүлэх гэж ирсэн. Маш хүнд өвчтэй хүнийг, бид ирүүлэхгүй, яагаад гэвэл тэр өөрийнхөө өвчинг эдгээх гэсэн сэтгэлийг тавьж чадахгүй, тэр өвчтэй байгаа гэсэн бодлоо тавьж чадахгүй. Тэр хүнд өвчин туссан, маш их таагүй, тэр энэ бодол сэтгэлээ тавьж чадах юм уу? Тэр бясалгаж чадахгүй. Бид дахин дахин анхааруулж байна, хүнд өвчтэй хүнийг бид хүлээж авахгүй, энд бол бясалгал, түүний бодсон зүйлтэй маш их хол зөрөөтэй, тэр өөр чигон багшийг олоод энэ зүйлийг хийлгүүлж болно. Мэдээж маш олон сурагч нар өвчтэй, яагаад гэвэл чи бол жинхэнэ бясалгаж байгаа хүн, бид чамд энэ зүйлийг хийж өгнө.

Бидний Фалунь Дафагийн сурагчид нэг хэсэг хугацаанд бясалгасаны дараа, гаднаас нь харахад маш том өөрчлөлт харагдана, арьс нь шингэрч, царай нь туяарч, настай хүний үрчлээс нь бага болдог, тэрч байтугай маш бага болчихдог, энэ бол түгээмэл байдал юм. Би энд гүн гүнзгий зүйл ярьж байгаа юм биш, бидний энд сууж байгаа олон хуучин сурагчид үүнийг бүгд мэднэ. Мөн хөгшин эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирдэг, яагаад гэвэл зан авир, амь хос бясалгадаг бясалгал, охь ба цусны хийгээр чиний амийг бясалгах хэрэгтэй. Сарын тэмдэг ирнэ, гэхдээ тийм их биш, одоогийн энэ цагт жоохон байна, хэрэглэхэд хүрвэл л болоо, энэ бас нэг түгээмэл байдал юм. Эс бөгөөс, чи үүгээр дутвал яаж амийг бясалгах юм? Эрэгтэй хүн бас адилхан, хөгшин, залуугүй бүгд бүх бие нь маш хөнгөн гэж мэдэрдэг. Жинхэнэ бясалгадаг хүн, чи ийм янзын өөрчлөлтийг мэдэрнэ.

Бидний энэ бясалгал маш аугаа бясалгадаг, олон өөр бясалгал шиг амьтныг дууриагаад хийдэгтэй адилгүй. Энэ цогц бясалгал аугаа томоор бясалгадаг. Шагжамүни, Лаузын тэр үеийн ярьсан ёс нь бүгд бидний энэ тэнгэрийн оёдлын аймгийн хүрээний доторх ёс юм. Бидний энэ Фалунь Дафа юуг бясалгадаг вэ? Бид нар сансар ертөнцийн хувирах үндэслэлийг дагаад бясалгадаг, сансар ертөнцийн хамгийн өндөр мөн чанар-үнэн, нинжин, тэвчээрийн шалгуураар биднийг удирдаж бясалгуулдаг. Бид ийм аугаа зүйлийг бясалгасан, сансар ертөнцийг бясалгаж байгаатай адил.

Бидний Фалунь Дафа бас бусад бүх бясалгалтай адилгүй нэг маш том онцлогтой. Одоо нийгэмд заан тараагдаж байгаа чигонууд бүгд үрлийн замаар явдагт харъяалагддаг, үрлийг бясалгадаг. Үрлийг бясалгадаг чигон энгийн хүний дунд гон нь нээгдэж гэгээрэхийг хүсвэл маш их хэцүү. Бидний Фалунь Дафа үрлийн замаар явахгүй, бидний энэ цогц бясалгал бол хэвлийн доод хэсэгт Фалунийг бясалгадаг, энэ ангид би өөрөө сурагчидад үүнийг өгнө. Би Фалунь Дафаг ярихад, бид нар дарааллаар чинь та бүгдэд Фалунийг өгнө, зарим хүнд мэдрэмж байна, заримд нь мэдрэмж байхгүй. Ихэнх хүн мэдрэмжтэй байна, яагаад гэвэл хүний биеийн мөн чанар нь бүгд өөр өөр байдаг. Бид Фалунийг бясалгана, үрлийг бясалгахгүй. Фалунь бол сансар ертөнцийн хураангуй дүрс, сансар ертөнцийн бүх гон чадварыг бүрдүүлдэг, тэр өөрөө ажиллаж, эргэж байдаг. Энэ нь чиний хэвлийн доод хэсэгт үүрд эргэж байх болно, нэгэнт чамд өгсөнөөс хойш, энэ нь зогсохгүй, үүрд ингээд л эргээд байна. Тэр цагийн зүүний дагуу эргэх явцад, өөрөө сансар ертөнцийн энергийг татан авдаг, тэр өөрөө бас энергийг хувиргаж гаргадаг, чиний биеийн бүх хэсэг хувирахад хэрэгтэй энергийг өгдөг. Түүнчлэн, тэр цагийн зүүний эсрэгээр эргэхдээ энергийг гаргадаг, хэрэггүй бие бодийг хөөн тараасны дараа, биеийн эргэн тойронд хийсээд алга болно. Тэр энергийг гаргахдаа, маш хол цохин гаргадаг, шинэ энергийг дахин авчирна. Түүний цохиж гаргасан энерги нь, чиний биеийн эргэн тойронд байгаа хүнд ашигтай. Будда өөрийгөө аварна бас хүнийг аварна, бүх амийг аврах гэж ярьдаг, өөрийгөө бясалгахаас гадна, бас хамаг амийг аварна, өөр хүн дагаж ашиг олно, өөр хүнд санаандгүйгээр биеийг нь засчихдаг, өвчнийг нь эдгээх гэх мэт. Мэдээж энерги нь алдагдахгүй, Фалунь цагийн зүүний дагуу эргэхдээ, тэр өөрөө энергээ хураан авна, яагаад гэвэл энэ нь үргэлж эргэж байдаг, хэзээ ч зогсохгүй. Зарим хүн ингэж боддог: яагаад энэ Фалунь үүрд эргээд зогсдоггүй вэ? бас зарим хүн надаас ингэж асуудаг: тэр яагаад эргэж чадаж байгаа вэ? түүний үндэслэл хаана байна? Энергийг их цуглуулчихвал, нэг үрэл үүсдэг, энэ нь ойлгоход амар, Фалунь яаж эргэдэг нь ухаан санаанд багтамгүй. Би та бүгдэд нэг жишээ ярья, сансар ертөнц хөдлөөд л байдаг, сансар ертөнцийн бүх тэнгэрийн оёдлын аймгууд, бүх оддын аймаг бүгд хөдөлж байдаг, есөн гариг нарыг тойрч эргэдэг, дэлхий ч мөн өөрөө эргэж байдаг. Та бүгд боддоо, хэн тэдгээрийг түлхсэн гэж? Хэн тэдгээрт хүч өгсөн гэж? Чи энгийн хүний дундын тэр ухагдахуунаар үүнийг ойлгож болохгүй, түүнд ийм л нэг эргэдэг механизм байдаг. Мөн бидний Фалунь бас адил, тэр эргээд л байдаг. Тэр энгийн хүний хэвийн амьдрах байдалд бясалгал хийх асуудлыг шийддэг, бясалгал хийх цагийг уртасгадаг. Яаж уртасгадаг гэж? Учир нь энэ нь зогсолтгүйгээр эргэж байдаг, зогсолтгүйгээр сансар ертөнцөөс энергийг сорон авдаг, энергийг хувиргадаг. Чи ажилтай байсан ч, тэр чамайг бясалгадаг. Мэдээж зөвхөн Фалунь биш, бид биенд чинь маш олон ажиллагааг, механизмыг байрлуулна, мөн тэдгээр нь Фалуньтай холбогдон автоматаар ажиллаж, автоматаар хувиргаж байх болно. Иймээс энэ гон бүрэн автоматаар хүнийг хувиргадаг, ингэвэл "гон хүнийг бясалгадаг" өөрөөр яривал "ном хүнийг бясалгадаг" ийм нэг янз үүсдэг. Чи бясалгал хийгээгүй байхад, гон чамайг бясалгадаг; чи бясалгахад, гон бас л чамайг бясалгадаг. Чи хоол идэж, унтаж, ажил дээрээ байсан ч, үргэлж гонын хувиралтанд байдаг. Чи бясалгал хийж яах гэж байгаа вэ? Чи бясалгал хийх юм бол Фалунийг адислаж байгаа юм, миний чамд өгсөн эдгээр бүх ажиллагаа ба механизмыг адислаж байгаа. Дээд давхаргад бясалгахдаа, бүгд үйлдэлгүйгээр, хөдөлгөөн ч бас механизмаар явна, ямар ч бодлоор удирдуулахгүй, амьсгалын талаар ч бас ярихгүй.

Бид бас хэдэн цагт, ямар газарт бясалгал хийхийг ярихгүй. Зарим хүн ингэж ярьдаг, хэдэн цагт бясалгал хийхэд сайн бэ? Хулгана цаг уу, луу цаг уу, морь цаг уу? Бид цаг мөчийг ярихгүй, чи хулгана цагт бясалгал хийгээгүй байсан ч, гон чамайг бясалгадаг; чи луу цагт бясалгал хийгээгүй байсан ч, гон бас л чамайг бясалгадаг; чи унтаж байсан ч, гон чамайг бясалгадаг; чи зам дээр явж байсан ч, гон бас чамайг бясалгадаг; чи ажил дээрээ байсан ч, гон бас л чамайг бясалгадаг. Энэ нь чиний бясалгал хийх цагийг их богиносгоогүй гэж үү? Бидний маш олон хүн жинхэнэ Бумбыг олсон гэж боддог, мэдээж энэ бол бясалгалын зорилго юм, бясалгалын хамгийн эцсийн зорилго бол Бумбад хүрэх, гэгээрэх юм. Гэхдээ зарим нь амьд байх хугацаа нь, нас нь аль хэдийн хязгаарлагдчихсан, магадгүй нас нь хүрэхгүй болчихсон, бидний Фалунь Дафа ийм нэг асуудлыг шийдэж чадна, бясалгах явцыг богиносгоно. Мөн түүнчлэн зан авир, амь хос бясалгадаг бясалгал, чи үргэлж бясалгахад, чиний амийг үргэлж уртасгана, чи үргэлж бясалгад хийхэд, үргэлж амийг уртасгана, суурь сайтай настай хүн, чиний бясалгал хийх хугацаа нь хүрчихнэ. Гэхдээ ийм нэг шалгуур байдаг, чиний тогтсон, хуучны амины явцнаас гарчихвал, дараа нь уртсан амь нас нь, бүрэн чамайг бясалгал хийлгүүлэн ашиглуулж байгаа, чиний бодол санаа жоохон л буруу эргэвэл, амь насны аюул гарна, яагаад гэвэл чиний амины явц аль хэдийн дуусчихсан байгаа. Гагцхүү чи гурамсан ертөнцийн номын бясалгалаас гарчихсаны дараа, энэ нь чамайг хязгаарлахгүй болно, тэр үед өөр нэг байдал гарна.

Бид зүг чигийг ярихгүй, гонын төгсгөлийг ярихгүй, яагаад гэвэл Фалунь үргэлж эргээд зогсдоггүй, зогсгож болохгүй. Утас дуугарах, хүн хаалга цохих, чи дор нь очоод үүнийг хий, гоныг зогсоох хэрэггүй. Чи ямар нэг юм хийхэд, Фалунь тэр дороо цагийн зүүний дагуугаар эргэнэ, гэнэт чиний биеийн гадна байгаа цацарсан энергийг хурааж авна. Хүн хийгээ гараараа толгойноос биендээ шингээвэл, чи яаж шингээсэн ч алдана. Фалунь бол оюун ухаантай зүйл, энэ нь өөрөө эдгээр зүйлийг хийхээ мэддэг. Бас зүг чигийг ярихгүй, яагаад гэвэл бүх сансар ертөнц хөдөлж байдаг, тэнгэрийн оёдлын аймаг ч эргэдэг, есөн гариг нарыг тойрон эргэж байдаг, дэлхий ч өөрөө эргэдэг. Бид сансар ертөнцийн тийм аугаа ёсын дагуугаар бясалгаж байгаа, хаана хойд, урд, баруун, зүүн зүг байдаг вэ? Хаана ч байхгүй. Аль зүг рүү харж бясалгасан ч, бүх зүг рүү харж бясалгаж байгаа юм; аль зүг рүү харж бясалгасан ч, бүгд түүний зэрэгцээ, хойд, өмнөд, баруун, зүүн зүгт харж бясалгаж байгаатай адил. Бидний Фалунь Дафа сурагчийг буруу явдлаас хамгаална. Яаж хамгаалах вэ? Чи жинхэнэ нэг бясалгадаг хүний хувьд, бидний Фалунь чамайг хамгаална. Миний үндэс сансар ертөнцөд сууришсан, хэн нэгэн чамайг хөдөлгөж чадвал, намайг хөдөлгөж чадна, тодорхой хэлбэл, тэр энэ сансар ертөнцийг хөдөлгөж чадна. Миний ярьсаныг сонсоход их гүн санагдаж байгаа байх, чи цаашид сурхаараа ойлгоно. Бас өөр зүйл, маш дээд зүйлийг би ярьж болохгүй. Бид гүехэнээс гүн системтэй дээд давхаргын номыг тодорхойлон ярина. Чиний зан авир ариун байхгүй бол болохгүй, чи хүсвэл, магадгүй асуудал гарна. Би ингэж олж харсан, маш олон хуучин сурагчдын Фалуний хэлбэр нь өөрчлөгдсөн байсан. Яагаад вэ? чи өөр зүйлийг оруулж хичээллэсэн, чи өөр хүний юмыг авсан. Тэгвэл Фалунь яагаад чамайг хамгаалаагүй вэ? Чамд өгсөн, энэ бол чиний зүйл, чиний бодол санаагаар удирдагддаг. Чи авах хүсэлтэй зүйлд хэнч чамайг хамаарахгүй, энэ бол сансар ертөнцийн ёс юм. Чи бясалгахыг хүсэхгүй болбол, хэн ч чамайг хүчээр бясалгуулж болохгүй, тэгвэл муу зүйл хийсэнтэй адил. Хэн хүчээр чиний сэтгэл санааг өөрчилж чадах юм? Чи өөрөө өөртөө шаардлага тавих ёстой. Бүх үүдний сайн юмыг авч сурах, хэний юмыг ч хүлээн авсан, өнөөдөр энэ бясалгалаар хичээллэж, маргааш тэр бясалгалаар хичээллэж, зорилго нь өөрийнхөө өвчнийг үгүй болгох юм, өвчнөө үгүй болгосон уу үгүй юү? Үгүй, зөвхөн чамд хойшруулсан. Дээд давхаргад бясалгахдаа, тууштай байх асуудлыг ярьдаг, нэг үүдэнд ороод бясалгана, аль үүдэнд бясалгана, заавал сэтгэлээ тэр үүдэндээ л тавих ёстой, энэ үүдэнд гон нь нээгдэж гэгээрсэний дараа, чи өөр бясалгалаар дахин бясалгаж болно, тэр бол өөр нэг цогц зүйл юм. Яагаад гэвэл жинхэнэ уламжлагдан ирсэн нэг цогц зүйлүүд, бүгд маш олон үеэр дамжин үлдсэн юм, тэр бүгд маш нарийн төвөгтэй хувирах явцтай. Зарим хүн өөрийнхөө мэдрэмжээр бясалгалыг хичээллэдэг, чиний мэдрэмж гэж юу вэ? Юу ч биш. Жинхэнэ хувирах явц нь өөр орон зайд болдог, маш нарийн төвөгтэй, маш их гүн нарийн байдаг, жоохон зөрөө байсан ч болохгүй, нэг нарийн тоног төхөөрөмж байлаа гэхэд, чи өөр нэг запаас дээр нь нэмчихвэл дороо эвдэрчихнэ. Чиний орон зай болгонд байгаа биенүүд бүгд өөрчлөгдөж байна, маш их гүн гайхамшигтай, жоохон зөрсөн ч болохгүй. Би чамд ярьсан ш дээ, бясалгал бол өөрөөс шалтгаална, гон бол багшаас шалтгаална. Чи хамаагүй хүний юмыг авчирчихаад дотроо нэмэхэд, өөр мэдээлэлтэй болчихно, энэ номын үүдний зүйлийг саатуулчихна, чи буруу зам руу орчихно, мөн энгийн хүний нийгэмд илэрнэ, энгийн хүний маргаан болдог, чи өөрөө хүссэн, өөр хэн ч хамаарч болохгүй, энэ бол ухамсарын асуудал. Мөн чиний оруулсан зүйл аль хэдийн гоныг замбараагүй болгосон, чи аль хэдийн бясалгаж болохгүй болсон, ийм асуудал гарчихдаг. Би та бүгдийг заавал Фалунь Дафаг сур гэж хэлж байгаа юм биш. Чи Фалунь Дафаг сурахгүй бол, чи өөр бясалгалын дунд жинхэнэ уламжилан авсан бол, би бас сайшаана. Гэхдээ би чамд хэлье, жинхэнэ дээд давхарга руу бясалгахдаа, заавал тууштай бай. Би бас та нарт нэг зүйл хэлье: одоо над шиг жинхэнэ дээд давхарга руу бясалгал заан тараах хоёрдогч хүн байхгүй. Би чамд ямар зүйл хийснийг чи дараа нь мэднэ, иймээс чиний ухамсар битгий доогуур байгаасаа гэж хүсч байна. Маш олон хүн дээд давхарга руу бясалгах хүсэлтэй байдаг, энэ зүйлийг чиний дэргэд тавьсан, магадгүй чи хариу үйлдэж чадаагүй, чи энд тэндгүй багш хайж, зөндөө мөнгө үрсэн, чи олж чадаагүй. Өнөөдөр чиний үүдэнд хүргэж өгсөн, магадгүй чи танихгүй! энэ бол ухамсарлах, ухамсарлахгүйн асуудал, бас аврагдах, аврагдахгүйн асуудал юм.